Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Татвараа төлөөд АЗТАН болсон
2017-05-10

 

-Та бүхэн татвар төлөгч мөн үү, хүүхдүүд ээ?

 

-Мөн...

 

-Биш...

 

-Мөнштээ, бид татвар төлөөд л байгаа.  Татвараа төлөөл  сугалаанд хожиж, азтан болсон.

 

-Хүүхдүүд ээ,  та нар бүгдээрээ насанд хүрээд иргэний үнэмлэхээ авсан уу?

 

-Тийм, иргэний үнэмлэхээ авсан.

 

-Тэгвэл хичнээн хүүхэд НӨАТ-ын баримтаас сугалаанд хожсон бэ? Гараа өргө дөө...

 

-Баримжаагаар 10-аад хүүхэд сугалаанд хожжээ...

 

Энэ бол  татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд нийслэлийн 5 дугаар сургуулийн ахлах ангиудад хийсэн татварын суурь ойлголтын талаарх нээлттэй хичээл.

 

ТЕГ-ын дарга М.Заяабал тус сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад татварын талаарх ерөнхий ойлголт өгөх зорилгоор нээлттэй хичээл заасан юм.

 

“Татварыг юунаас авдаг вэ? дараагийн асуултад хүүхдүүд “Орон сууцнаас, газраас эд хөрөнгөнөөс, худалдан авч байгаа бараанаас” гэх зэргээр уралдан хариулж, “СӨХ-ны авдаг мөнгө татвар мөн үү? хэмээн зөрөн асууцгааж байв.  ТЕГ-ын дэд дарга М.Заяабал:

-Татварыг хувь хүн, аж ахуй нэгж, байгууллагуудын орлого, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө, бүтээгдэхүүн ажил, үйлчилгээнээс авдаг юм, хүүхдүүд ээ. Та бүхэн дэлгүүрт орж худалдаа хийх бүрт татвар төлж байгаа гэсэн үг. Татвар нь албан татвар, төлбөр, хураамж гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Ноогдлын дагуу хариу төлбөргүйгээр авах төлбөрийг албан татвар гэнэ. Харин төрөөс иргэн, аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хураамж авдаг.   Төлбөр нь төр өмчөө хэрэглүүлсний төлөө авдаг. Тухайлбал та бүхэн өдөр бүр автозамаар зорчиж байгаа. Ингэхдээ иргэд автозамын татвар төлдөг.  

 

Харин төрийн энэ татвар эргээд  хүүхэд, залуусыг боловсрол эзэмшихэд, батлах хамгаалах салбарт, эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэхэд, нийгмийн халамж шаардлагатай хэсэгт,  олон нийтийн  амгалан тайван байдлыг хангах хэв журмыг сахиулахад,  эрчим хүч, дулаан, ус хангамж, соёл, урлаг спортын үйлчилгээ, байгаль орчноо хамгаалах зэрэг бусад үйлчилгээнд   зарцуулдаг юм.  СӨХ-ны авч байгаа мөнгө татвар бол биш.  Энэ бүх татвар улсын төсвийн 70 хувийг бүрдүүлдэг хэмээлээ.

 

 “Багш нарын цалин буухгүй удаад байдаг. Тэгэхээр  татвар өгөх хүмүүс нь өгөөгүй байна гэсэн үг үү?  Татвараас улсын төсвийн 70 хувийг бүрдүүлдэг гэлээ. Үлдсэнийг нь хаанаас олох вэ? “ гэх зэргээр хүүхдүүд нээлттэй хичээлийн дундуур асуултаа үргэлжлүүлж байлаа. 

 

“Улсын төсвийг өөр хэд хэдэн эх үүсвэрээс бүрдүүлдэг. Үлдсэн хэсэг нь татварын бус орлогоос бүрдэж байгаа юм.  Би та нарт татвартай холбоотой хэсгийг нь зааж байна. Харин танай багш нарын цалин цагтаа бууж байгаа гэдэгт итгэж байна шүү” гэдгийг нээлттэй хичээлийн үеэр ТЕГ-ын дарга М.Заяабал онцолж байлаа.

 

Энэ долоо хоногт улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд” үргэлжилж байна. Жил  бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг татвар төлөгчдийн өдрүүд болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

 

“Би–Ирээдүйн татвар төлөгч” хичээл улс орон даяар явагдах бөгөөд 370 гаруй ЕБС, их дээд сургуулиуд хамрагдаж байгаа юм.  Энэхүү хичээлийн гол агуулга нь татвар гэж юу вэ?, татварыг бид яагаад төлөх ёстой байдаг, ард иргэдийн төлсөн татвар нь хэрхэн зарцуулагддаг вэ? гэсэн татварын суурь ойлголтын талаар мэдээлэл өгч, татвар төлөх ухамсарыг төлөвшүүлэх  зорилготой юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ямар хөөрхөн мэдээ вэ
2017-05-10