Холимог тулааны UFC холбооны 212 дахь тулаан ирэх VI сарын 3-ны өдөр Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод болохоор товлогдоод байсан. Харамсалтай нь нутгийн тамирчин Андерсон Силва-АНУ-ын Келвин Гастелум нарын өрсөлдөөн болохгүй нь тодорхой болжээ. Учир нь Келвин Гастелумын допингийн шинжилгээ эерэг гарснаар тулаан цуцлагдаж байна.
Энэ талаар UFC холбооноос мэдэгдсний дараа Бразилийн супер од Андерсон Силва мэдэгдэл хийж, энэ тулаан болохгүй гэжээ. Тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулж мэдээлэл хийсэн бөгөөд “Би Бразилд өөрийн төрлөх улсдаа тоглохыг үнэхээр их хүссэн. Харамсалтай нь энэ тулаан болохгүй. Та бүхнээс уучлал хүсч байна” гэж мэдэгджээ.
Г.Баяраа
Уншиж байна |