Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Саллей Мунтаригийн тэмцэл хурцдав
2017-05-10

 

Италийн Сери А лигийн Пескара багийн хагас хамгаалагч Саллей Мунтаригийн арьс өнгөний үзлээс үүдсэн асуудал спортын ертөнцийн гол шуугиануудын нэг болоод байна. Үйл явдлын хувьд Сери А лигийн тоглолтын үеэр өрсөлдөгч багийн хэсэг дэмжигчид Мунтариг арьс өнгөөр доромжилж, тэсгэл алдсан Мунтари шүүгчээс 2 дахь шар хуудсаа авснаар талбайгаас хөөгдсөн юм. Үр дүнд нь Мунтари Италийн хөлбөмбөгийн холбооноос нэг тоглолт өнжих шийтгэл хүлээсэн юм. Тэрбээр шийтгэлээ буцаахыг хүссэн ч холбоо ямар нэг хариу өгөөгүй юм. Үүнд ундууцсан Гана эр Италийн хөлбөмбөгийн холбоо арьс өнгөний үзлийг дэвэргэж байна гэж шүүмжилсэн. Тэрбээр мөн “Европын хөлбөмбөгийн холбоо болон ОУ-ын хөлбөмбөгийн холбоог шүүмжилж, арьс өнгөний үзлийн эсрэг ямар нь арга хэмжээ авахгүй байна” гэж буруутгасан юм. Хэрвээ ОУХБХ-ноос энэ хэрэгт оролцож эхэлбэл хамгийн түрүүнд Италийн хөлбөмбөгийн холбоонд хариуцлага тооцох магадлалтай.

 

С.Мунтари Италийн лигт тоглож байгаа бүх өнгөт арьст тоглогчдыг тэмцэлд дуудаж, Италийн хөлбөмбөгийн холбоог эсэргүүцэхийг уриалаад байна.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин