Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Богдан Богданович шилдгээр тодорлоо
2017-05-09

 

Сагсан бөмбөгийн Евролигийн тэмцээний зохион байгуулагчид өнгөрсөн IV сарын шилдэг тоглогчийг албан ёсоор зарлалаа. Өнгөрсөн сарын шилдэг тоглогчоор Туркийн Фенербахче багийн залуу хамгаалагч Богдан Богданович тодорсон байна. Сербийн шигшээ багийн ирээдүй гэгддэг 24 настай залуугийн хувьд өнгөрсөн сард онцгой сайн тоглолт үзүүлсэн байна. Түүний баг IV  сард плейоффын хоёр цувралыг хийсэн бөгөөд өрсөлдөгчөө буулган авч тэмцээний хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болоод байгаа.

 

 

Богдан Богданович энэ тоглолтуудад 18.3 оноо, 6.5 самбараас бөмбөг авалт, 3.8 оновчтой дамжуулалт, 1.8 бөмбөг таслалт, 1 хаалтыг дундажилсан юм. Мэн тэрбээр энэ үзүүлэлтийн хажуугаар дундын шидэлтийг 59.1 хувь, холын шидэлтийг 55.5 хувь хийсэн нь энэ улирлын хамгийн сайн үзүүлэлт болжээ.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин