Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
“Хаас”-ийн асуудал ойрын хугацаанд шийдэгдэхгүй
2017-05-09

 

Формула 1-ийн Хаас баг улирлын эхнээс тормосны асуудалтай тулгарсан. Тэд шинэ VF-17 загвартаа Феррари хөдөлгүүрийг авч ашигласан нь үр дүнтэй болсон ч бусад жижиг техникүүд дээр багагүй асуудал үүсээд байгаа. Тэдгээрийн нэг тормос. Уг нь баг шинэ улирлыг Brembo-н тормостой эхлүүлсэн ч үр дүнтэй уралдааныг гаргаж чадаагүй юм. Улмаар өнгөрсөн Сочигийн гранприд тэд CI буюу Carbon Indutries компанийн тормосыг туршиж үзсэн байна. Энэ тухай багийн захирал Гюнтер Штайнер батлан хэлжээ. Гэсэн ч тэдний Орос дахь сорил хангалттай үр дүнтэй болоогүй байна. Ялангуяа тормосны хөргөлтийн тал дээр том асуудал байсан гэнэ. Иймээс тэд Барселонад болох дараагийн уралдаанд дахин Brembo тормос хэрэглэх нь бараг тодорхой боллоо. Энэ нь Хаас багийн тормосны асуудал ойрын хугацаанд шийдэгдэхгүй гэдгийг харуулж байна.

 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин