Энэ ертөнц дээр усны дусал мэт адилхан хүмүүс байж болох ч тэд бие биенээ олж харах нь бараг боломжгүй зүйл. Тэгвэл Дэлхийн хэмжээний алдартнуудад харин ийм боломж ойрхон мэт. Яг үүнийг батлах нэгэн залуу Иран улсад амьдарч байна. Энэ жил 25 настай Реза Парастеш гэдэг энэ залуу Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месситэй усны дусал мэт адилхан харагддаг бөгөөд төрөлх хотдоо аль хэдийнээ алдартай болжээ.
Ираны Хамеден хотод амьдардаг энэ залуугийн аав хүүдээ Барселона клубын 10 дугаартай өмсгөлийг авч өгсөн бөгөөд Реза Парастеш удалгүй сахлаа ургуулж, үсээ Месситэй ижил хэв маягаар засуулснаар Аргентины супер одтой усны дусал мэт адилхан харагдах болжээ.
Хотын гудамжинд түүнтэй таарсан хүмүүс Месситэй андуурч нэг хэсэг эргэлздэг бөгөөд зургаа авахуулахаар урт дараалал үүсгэх нь элбэг гэнэ. Нэрд гарсан түүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд ярилцлага хийх урилга өгсөөр байгаа бол моделийн чиглэлээр гэрээ хийх саналууд ч ирсээр байгаа гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |