Узбекистаны нийслэл Ташкент хотод сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай ширэн бээлийтнүүд амжилттай оролцлоо. Тухайлбал, тэмцээний сүүлийн өдөр 49 кг-д Г.Ган-Эрдэнэ аваргын төлөө олимпийн аварга, Узбекистаны Хасанбой Дусматовтай ялагдан мөнгөн медаль хүртлээ. 64 кг-д Б.Чинзориг алтан медалийн төлөө мөн дэвжээний эзэн Узбекистаны боксчинд ялагдснаар мөнгөн медаль зүүв.
Монголын багаас 60 кг-д гавьяат тамирчин, олимпийн хүрэл медаль Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртлээ. Медаль хүртсэн дээрх дөрвөн боксчин ирэх наймдугаар сард Германы Ханновер хотод болох ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
Сонирхуулахад энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон Ташкентаас 22 жилийн өмнө гавьяат тамирчин Т.Үйтүмэн алт, Ц.Батнасан хүрэл медаль хүртэж байв.
Уншиж байна |