Монголын Татварын алба жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар тэмдэглэх аж.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулдаг юм.
ТЕГ-ын даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн А/84 дугаар тушаалаар батлагдсан “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах журам” –ын 2.2-т заасны дагуу 31 татварын албанаас 99 татвар төлөгчийг 2016 оны шилдэг татвар төлөгчөөр шалгаруулсан байна. Мөн Моносфармтрейд ХХК 4.646.567 ширхэг төлбөрийн баримт хэвлэж, Номинтавтрейд ХХК 13.251.316 ширхэг НӨАТ-ын баримт хэвлэж НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг ханган, төлбөрийн баримт байнга олгож хэвшсэн, татварын боловсролыг дээшлүүлэх, иргэдийн татвар төлөх хандлагад эерэгээр нөлөөлөхүйц үйл ажиллагаа хэрэгжүүлсэн татвар төлөгчөөр шалгарчээ.
2016 оны Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан татвар төлөгчдийн нэрс
Уншиж байна |