Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
“Газар тариалан-2017” бага хурал боллоо
2017-05-02

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХХААХҮЯ, Агроэкологийн сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн болон ХААИС хамтран “Газар тариалан-2017” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

 

Гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа багахурлаар газар тариалангийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилт, үйл ажиллагаа болон туршилт, судалгааны ажлын уялдааг хангах, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор шинэ гарсан техник, технологи, таримлын сорт болон цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлагын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн эрдэмтэн судлаачид, тариаланчдын хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын тухай танилцуулж, тэдний санал бодлыг сонсч, хэлэлцүүллээ.

 

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Атрын 3 дугаар аяныг үргэлжлүүлэхээр заасан байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн. Тухайлбал, дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа үр тарианы үйлдвэрлэлийг тогтвортой авч яван, цаашид экспортын чиглэлээр хөгжүүлнэ. Мөн эрчимжсэн мал аж ахуйд тэжээлийн үйлдвэрлэл дутагддаг. Үүнийг нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьж байна. Манай тариаланчид дотоодын хэрэгцээний 50 хувийг хангаж байна. Үүнийг бодлогын хүрээнд дэмжин гол нэрийн хүнсний ногоог 100 хувьд хүргэх хэрэгцээ байна” хэмээн энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нөрийн бичгийн дарга Л.Баяртулга ярьж байлаа.

 

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ” гэсэн стратеги зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Салбарын эрдэмтэн судлаачдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх, эрдмийн зэрэг горилооч нартай сэдэв, судалгаан дээр хамтрах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг таниулан сурталчилах гэхмэтчилэн олон чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон. Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ХААИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын бүтээлийг нийслэлийн онцлогт тохируулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, олон үр ашигтай ажлыг иргэдэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
Shuud.mn
Сонин хачин