Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Ард түмний унаа “Приус” 1.5 саяар нэмэгдэв
2017-05-02

 
Автомашины онцгой албан татвар өчигдрөөс эхэлж нэмэгдсэн. Тухайлбал, приус авто машины татварыг оноос нь хамааруулан нэмжээ. Авто машины ченжүүд 2006-2009 оны приус илүү борлуулалт сайн байдаг гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа 2008, 2009 оны приус 20 маркийн машинуудын онцгой албан татвар өчигдрөөс 450 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл ченжүүд нэмэгдэхээс нь өмнө авах гэсэн иргэдийн эрэлт дээр тоглолт хийж машинуудынхаа үнийг 0.5-1.5 сая төгрөгөөр нэмсэн тухайгаа хэлж байсан.
 
 
Биднийг 1000 машины зогсоолд очиход өчигдрийн байдлаар “Приус” машин 11.3-13.5 сая төгрөгөөр борлуулагдаж байв. Энэ нь татвар нэмэхээс өмнө оруулж ирсэн машин гэдгийг худалдаачид тодотгосон. Мэдээж татварын нэмэгдэлд “өртсөн” машинууд байгаа ч одоогоор борлуулалтад байгаа машинуудтай зэрэгцүүлэн зарах боломжгүй аж. Учир нь одоо борлуулж байгаа “Приус”-тэй яг адилхан он, өнгө, үзүүлэлттэй машиныг 3-5 сая төгрөгийн илүү үнээр борлуулна гэж байхгүй гэдгийг учирлалаа. Ер нь монголчууд үнэ хямд, түлшний зарцуулалт багатай, өвлийн цагт арчилгаа бага шаардах машин сонирхож байгаа энэ үед төрийн бодлогоор боомилох нь худалдан авагч болоод машин борлуулагчдад хүндрэл учруулж байгааг ченжүүд хэлж байна.
 
 
Машин худалдаж авахаар сонирхож буй хүмүүсийн хувьд сургаар үнийг нь өсгөж байгаа нь буруу гэдгийг хэлж байна. Машин авах гэсэн хүн үнийг нь буулгах хүсэлтэй ч ченжүүд “Одоо машины үнэ өснө үү гэхээс буухгүй, одоо авбал ав авахгүй бол үнэ нь нэмэгдэхээр ав” гэж байлаа. Хүссэн ч, эс хүссэн ч татвар нь нэмэгдсэн машины үнийг бууруулах боломжгүй болжээ.
 
 
Замын хөдөлгөөнд орж байгаа нийт суудлын тэрэгний 80 орчим хувь нь 2008 оноос өмнө үйлдвэрлэгдсэн “Приус” маркийн машин эзэлж байгаа нь ард түмний унаа болсныг харуулна. Хэдийгээр “Приус” машины үнийг багаар өсгөсөн гэж байгаа ч энэ нь дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж буйг машин борлуулагчид хэлж байна. Цаашилбал, татвар нэмэгдсэнээр ирэх хоёр сарын хугацаанд машины борлуулалт эрс буурах нь олон эрсдэлийг дагуулахыг ч сануулж байлаа. Машины бизнес эрхлэгчид банкны зээлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тэгэхээр борлуулалт эрс буурах нь арилжааны банкны зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учруулах нь тодорхой юм.
 
 
Сүүлийн үед лизингээр машин авах хүмүүс нэмэгдсэн. Ингэхдээ сонирхож буй машинаа захиалж авдаг тухай ченжүүд ярьж байна. Харин захиалсан машин нь 21-30 хоногийн хугацаанд эзэндээ хүрдэг учраас татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор гаалиас машинаа авч чадахгүйд хүрч байгаа тохиолдол олон байна. Өөрөөр хэлбэл, татвар нэмэхээс өмнө 11.5 сая төгрөгөөр захиалсан машин эзэндээ хүрэхдээ 3-5 сая төгрөгөөр үнэ нь өсчээ. Энэ нь худалдан авагч, борлуулагч нарын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа ажээ.
 
 
Д.ОЮУНЧИМЭГ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гэр хорооллыг цөөлж ажилгүй залуучуудыг хөдөөрүү нь буцааж өндөр цалин амлаж амьдралыг нь баталгаажуулж өгөхгүй бол бүгд нийслэлдээ шигдээд хотын соёл гээчийг юу ч мэдэхгүй хөдөөний мангаруудаар дүүрлээ яамаарч юмбэдээ. Бүдүүлэг нь дэндээд бн
2017-05-02
Jagaa:
Xen ardiin anmiig songoson gej. Bi lav mongoliin ard tumen ardiin namiig songoson gej bodohgui bn. Ard tumend ugasaa songolt baigagui.
2017-05-02
Зочин:
Priusees oor songolt zondool ba dag
2017-05-02
Сак:
Ардын намыг сонгосон болохоор хохинь доо гэхээс яахав ха ха
2017-05-02
Jagaa:
Xen ardiin anmiig songoson gej. Bi lav mongoliin ard tumen ardiin namiig songoson gej bodohgui bn. Ard tumend ugasaa songolt baigagui.
Зочин:
ЭНЭ ОЛОН ПРҮҮСНЭЭС БОЛЖ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ХӨРСНИЙ БОХИРДОЛ ДЭЭД ЗЭРЭГТ ХҮРНЭ. ЮУН ЦИАНИТ НАТРИ
2017-05-02
Зочин:
Chaneg gedeg heden gahiag tulamlaj alah yumsan
2017-05-02
Зочин:
ПРҮҮС ГЭДЭГ МОДНЫ НЭРТЭЙ МАШИНЫ ТАТВАРЫГ ХЭД ДАХИН НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ТЭР МАШИНЫГ ХАМГИЙН БҮДҮҮЛЭГ ХҮН АЛАХААС Ч БУЦАХГҮЙ ХҮМҮҮС УНАДАГ, ТЭДЭНТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ МОЁЛ, ЭГНЭЭ ГАРЦ ГЭРЭЛ ДОХИО ЯРЬЖ ЦАГ ГАРЗДАХЫН Ч ХЭРЭГГҮЙ . ХӨДӨӨНИЙ ЛАЛРУУДЫГ ТӨРСӨН ХОТООС МИНЬ ПРҮҮС ГЭДЭГ ....... НЬ ХӨӨЖ ГАРГАМААР БАЙНА . БУРХАН МИНЬ ТЭДЭНД ХӨДӨӨ ОРОН НУТАГТ САЯ САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖЛЫН БАЙРУУД , ЭСВЭЛ МЯНГА МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ӨГӨӨД ХОТООС ГАРГАЖ ӨГЧ ТУСЛААЧ . ТЭГЭХДЭЭ АЖИЛСАГ ЧАНАР , МАЛЧ УХААН ДАВХАР ЗАЯАГААРАЙ ТЭГЭХГҮЙ БОЛ МАЛАА БАРЧИХААД ДАХИЖ ХОТОД МИНЬ ОРЖ ИРЭЭД ГАЙ БОЛНО
2017-05-02
Bi chenj:
Za ystoi shaadag garuudtai uulzsan baina da.bank ene terd nuluulnu ene ter kkk .
2017-05-02
irgen:
zamin hudulgoond soyolgui zambraagui oroltsdog gadni hyamd hayagdal mashinig tsooruuleh n zuv baih. udur tutam gaduur yavhad yaasan ch yaadgin gesen orkuud huhed dairchgaad, mashin shurugchihgeed,, utaa uner geed ulam ch zambraagui bolood baina. Gol n deed butets niitiin teevree saijruulah heregtei
2017-05-02
зочин:
За сүртэй ш дээ зарах машин гэж зөндөө л байна Авахгүй л бол наадуул чинь үхнэ ш дээ
2017-05-02
Зочин:
энэ давхар ченжүүд нугалаа гаргаад байх юмаа
2017-05-02
зочин:
Гадаадаас хуучин сэг оруулж ирэхийг нь зогсоогоочээ! Нийгэмд хор хөнөөл аюул нүүрэлсээр байх уу!
2017-05-02