Исландын Рейкявик хотод шатрын олон улсын “Рейкявик опен-2017” тэмцээн дөрөвдүгээр сарын 18-28-нд болов.
Уг тэмцээнд нийт 40 орны нийт 263 шатарчин өрсөлдсөн. Манай улсаас “Сүлд” спорт хороо, “Мончес” клубын тамирчин их мастер, гавьяат тамирчин Түвшинтөгсийн Батчимэг эх орноо төлөөлөн тус тэмцээнд анх удаа оролцлоо. Тэрбээр нийт 10 өрөг тоглосноос тав хожиж, гурав тэнцэж, хоёр хожигдсоноор гуравдугаар байрт оров.
Энэ тэмцээнд Энэтхэгийн их мастер Harika Dronavalli түрүүлж, АНУ-ын их мастер Tatev Abrahamyan хоёрдугаар байр эзэлжээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |