Английн Ливерпүүл багийн домогт тоглогч Стивен Жеррард хүүтэй болжээ. Эх спортоос зодог тайлаад жил гаруйн хугацааг үдсэн тэрбээр 4 дэх хүүхдээ өлгийдөн авсан байна. Нэрт хөлбөмбөгчин дөрөвдүгээр сарын 29-ны өдөр өөрийн Инстаграм хуудсандаа “Лио Жорж Жеррард өнөө өглөө 04:55 цагт мэндэллээ. Хоёул сайн байна. Гэр бүлийн маань зорилго биеллээ” гэж бичжээ.
Жеррард саяхнаас хуучин багтайгаа хамтран ажиллахаар болоод байгаа. Тэрбээр ирэх улирлаас эхлэн Ливерпүүл клубын 18 хүртэлх насны залуучуудын багийг удирдах юм.
Г.Баяраа
Уншиж байна |