Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний лигийн тэмцээний нээлтийг тохиолдуулан Оддын хөлбөмбөг нэртэй сонирхолтой тоглолт боллоо. Энэхүү тоглолтод урлаг, спортын алдартнууд оролцсон бөгөөд Цагаан Барс-Хөх Чононууд гэсэн хоёр багт хуваагдан тоглосон байна.
Ингээд 90 минутын турш үргэлжилсэн сонирхолтой өрсөлдөөнд 2:0-ийн харьцаатай Цагаан Барс баг ялалт байгуулсан байна. Тус багаас Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, GUYS хамтлагийн дуучин Д.Лхагва нар тус бүр нэг гоолыг оруулсан байна.
Энэхүү тоглолтонд хожсон Цагаан барс багт 5 сая төгрөгийн шагнал авсан бол нээлтийн гоолыг оруулсан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 500.000 төгрөгийн шагнал авчээ. Мөн энэ тоглолтоос олсон орлогын тодорхой хувийг МХБХ-с Аутизмыг таниулах аянд зориулсан байна.
Г.Баяраа
Уншиж байна |