Английн Премьер лигийн Тоттэнхэм клуб 61 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлаа энэ зун эхлүүлнэ. Тэдний хуучин Вайт Харт Лэйн цэнгэлдэхийн суурин дээр бүтээн байгуулалт хийгдэж байх явцад баг нь Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлдэхэд тоглохоор болжээ. Жилийн туршид урлаг, спортын маш олон арга хэмжээг авдаг энэ газарт тэд зөвхөн Европын топ 2 лигт, Прьемьер лиг, холбооны болон лигийн цомын тэмцээнүүдийг талбайдаа хүлээн авахаар болжээ. Энэ тухай өчигдөр багийн улирдлагууд албан ёсоор мэдээлсэн юм.
Багийн шинэ цэнгэлдэх нийт 750 сая фунт стерлингийн өртөгөөр босох бөгөөд ойролцоох бүсдээ 3500 шинэ ажлын байр бий болгож байгаа гэсэн мэдээтэй байна.
Лигийн хүснэгтийн дэд байранд жагсаж байгаа Тоттенхэм баг Вайт Харт Лэйн цэнгэлэхэд сүүлийн тоглолтоо V сарын 14-нд Манчестер Юнайтед багийн эсрэг хийнэ.
Г.Баяраа
Уншиж байна |