Энэ жил NBA-ын драфтанд нэрээ өгсөн UCLA-ын хамгаалагч Лонзо Болл тун дээгүүр сонгогдох нь тодорхой. Сүүлийн жил гаруйн хугацаанд нэрд гараад байгаа сагсчин ах дүүсийн хувьд эцэг ЛаВар Боллын оролцоотойгоор багагүй яригдсан.
Гэхдээ тэдний аав нь зарим үед хэтрээд байсан нь нууц биш. Түүний гурван хүүтэй гэрээ байгуулах пүүз үйлдвэрлэгч компани эхлээд заавал аавынх нь “Big baller brand”-тэй түншлэх ёстой гэсэн шаардлага нь спорт хувцас үйлдвэрлэгчдийн эгдүүцлийг төрүүлжээ. Одоогийн байдлаар Nike, Adidas, UnderArmor гэсэн том үйлдвэрлэгчид Боллын ахан дүүстэй гэрээ хийх огт сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Баяраа
Уншиж байна |