Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Л.Наранбаатар: ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр 895 тэрбумд хүрсэн
2017-04-28

"Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа өнөөдөр /2017.04.28/ хийлээ.  Тус компанийн хувьцааг 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж эзэмшиж буй. Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хуралд 80 гаруй иргэн оролцлоо. Мөн “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, гүйцэтгэх захирал Д.Ариунболд, гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, ТУЗ-ийн гишүүн С.Наранцогт,  ТУЗ-ийн гишүүн С.Амгалан нарын хүмүүс оролцов.

 

Монгол Улсын 2.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшдэг. Мөн тус компанийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанийн стратегийн ордны УИХ-аар батлагдсан 15 ордны давуу эрхийн нэг хувьцааг нэмж эзэмшихээр байгаа.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “1072 ширхэг хувьцааг ойрын хугацаанд “амь” оруулна гэдгийг онцоллоо. Харин “Эрдэнэс Монгол” компанийн  зүгээс ногдол ашиг болох нэг ширхэг хувьцааг 2018 онд багтаан олгох чиглэлийг Засгийн газраас өгсөн гэдэг тайлбарыг хэлж байна.

 

Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож буй иргэдийн зүгээс “Ногдол ашиг өгнө гэж компанийн зүгээс яриад байсан. Бид ч тэгж ойлгосон. Гэтэл өнөөдрийн энэ хурлаар иргэдэд ногдол ашиг өгөхгүй гэдэг тогтоол баталж байна. Хэзээ өгөх вэ гэдэгт хариулт өгсөнгүй. Тиймээс компаниас иргэдэд ногдол ашиг хүртээх санхүүгийн бодит тооцоолол байхгүй юм байна гэж үзлээ” хэмээж байлаа.

 

Хувьцаа эзэмшигчдийн зүгээс тавьсан дараагийн нэг асуудал бол хувьцаа эзэмшигчид санал өгөх, ногдол ашиг авах, компанийн тайлантай танилцах эрхтэй, удирдлагад нэр дэвшүүлэх эрхтэй. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоогийн ТУЗ-ийн гишүүдийг хаалттай буюу хууль бусаар сонгосон гэж үзэж, ТУЗ-д хувьцаа эзэмшиж буй 2.5 сая иргэний төлөөлөл байх ёстой гэдгийг хэлж, бухимдалтай буйгаа илэрхийллээ.

 

Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Компанийн ТУЗ болон удирдлага маш сайн ажиллаж байгаа учраас компанийн ажил урагштай явж байгаа” гэдэг тайлбарыг хэлж компанийн төлөө ажиллах зүрх, сэтгэлтэй хүн бүр компанийн ТУЗ-ийн сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж өрсөлдөх боломжтой гэдгийг хэлж байв.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын дараагаар Уул уурхайн судлаач, эдийн засагч Л.Наранбаатартай цөөн хором ярилцлаа.

 

-Өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ямар үр дүнд хүрлээ гэж та харж байна вэ?

 

-Компанийн удирдлагууд болон хувьцаа эзэмшигчид нүүр нүүрээ хараад ингэж ярилцаж, санал солилцож байгаа нь сайхан хэрэг. Анх удаа хувьцаа эзэмшигдчийн хурал олны анхаарлыг татсан сонирхолтой болж байна. Компани нь хувьцаа эзэмшигчиддээ хэдий оройтсон ч гэсэн тайлангаа танилцууллаа. Тэгэхээр ахиц дэвшилт гарч байна гэж харж байна. Хувьцаа эзэмшигч бидний зүгээс удирдлагуудад үргэлж шахалт өгч байгаа.  Түүний хүчинд өмнө нь нууж байгаад нүүрсээ хямдхан зардаг байсан бол олон нийтийн шахалтаар өнөөдөр ямартай ч тендер зарлаж боломжийн үнээр зарах гээд хичээж байх шиг байна. Энэ хуралд оролцсон хүмүүсийн ихэнхи нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид боловч өнөөдөр ихэнхи нь хувьцаа эзэмшигчийн үүднээс асуудал дэвшүүлж орж ирсэн байна. Хэлэлцүүлэг сайтай хурал боллоо. Гэхдээ зохион байгуулалттай урьдчилж бэлдсэн жүжиг хэлбэрээрээ л явагдлаа. 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэд оролцож байгаа ч саналын эрхгүй оролцож байгаа учраас шийдвэрт нөлөөлөх чадвар алга.

 

-Хуралд оролцсон иргэдийн ихэнхи нь ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулахыг шаардаж байна?

 

-Иргэд маш олон санал тавьсан. Компанийн засаглалыг сайжруулах асуудал дээр бүгд нэгдсэн. Хараат бус ТУЗ-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн дундаас сонгоё. Засаглалаа сайжруулахгүй бол цаашдаа компанийн менежмент хөрөнгө оруулалтын асуудал явахгүй юм байна гэж дүгнэж байна. Энэ саналыг хувьцаа эзэмшигчдийн зүгээ тавьсан боловч харамсалтай нь хүлээж авсангүй. Гэхдээ шийдэхийн тулд ТУЗ болон гүйцэтгэх удирдлагууд хамтарч ажиллах урилга өгч байгаа нь дэвшил юм. Ер нь 2.5 сая иргэнийг компанийн дүрэмт бүртгүүлж энэ компанийг хувьцаат компанийн дүрэмтэй болгох хэрэгтэй байна. Мөн хөрөнгө оруулалт хийсэн 533 аж ахуй нэгжийг бүртгүүлэх хэрэгтэй. Үүний дараа хуулийн дагуу хувьцаат компанийн хурал болох ёстой.

 

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2016 оны тайланг танилцууллаа. Компанийн алдагдал аль түвшинд явна вэ?

 

-2016 онд нүүрсний үнэ 175 хувиар өсөж 300 долларт хүрсэн. Гэтэл компанийн алдагдал 198 тэрбум төгрөг болжээ. Нийт хуримтлагдсан алдагдал нь 416 тэрбум төгрөг болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл компани  416 мянган иргэний хувьцааг үйл ажиллагаагаар “идчихсэн” байна гэсэн үг. Мөн компанийн нийт өр төлбөр 895 тэрбум 975 мянгад хүрсэн байна.

 

-2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын тайланг энэ хурлаар танилцуулав уу?

 

- Өнөөдөр өнгөрсөн оны тайланг хэлэлцсэн. 2017 оны мэдээллийг өгсөнгүй.

 

-“Эрдэнэс Монгол” компаниас олгох ногдол ашгийг хэзээ олгох талаар мэдээлэл өгөв үү?

 

-Компани ашигтай ажиллаж байгаа ногдол ашиг тараана гэдэг мэдээллийг өгсөн боловч энэ хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг өгөхгүй гэдэг тогтоол уншиж байна. Сангийн яам, Засгийн газартай холбоотой ажлын хэсгүүд бүртгэлийг цэгцлэх ажил явагдаж байгаа. 2018 онд багтаан олгох чиглэлийг Засгийн газраас өгсөн гэдэг зүйлийг хэлж байна.

 

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас 533 аж ахуй нэгж худалдажн авч 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Эдгээр аж ахуй нэгж өнөөдөр хэнд хандахаа мэдэхгүй байдалтай байна. Энэ асуудлыг өнөөдрийн хурлаар ярилцав уу?

 

-533 аж ахуй нэгж 2011 онд нэрлэсэн үнээр нь хувьцаа аваад 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Харамсалтай нь энэ хувьцаа нь хөрөнгийн бирж болон компанийн дүрэмд ч бүртгэлгүй гацсан байдалтай бичиглэлийн хэлбэртэй байгаа учраас ямар ч хөдөлгөөнгүй мөнгөө түгжүүлээд хохирчихсон байгаа. Өнөөдрийн хурлаар бид энэ асуудлыг тавьсан боловч хариулт өгсөнгүй. Бидний сонссоноор нийгмийн халамж руу ороод алга болсон сураг байгаа. Үүнийг холбогдох нийгмийн даатгалын байгууллага юм уу Сангийн яамнаас асуух хэрэгтэй.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах  шийдвэрийн төслүүд баталлаа. Үүнд:

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн дүгнэлтийг батлах тухай, компанийн тухай хуулийн 62.1.9 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийн 8.4.11 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэх нь:

 

  1. Компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг баталсугай.
  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан санал дүгнэлтийг анхаарч, компанийн 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд хамтарч ажиллахыг ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гүйцэтгэх захирал Д.Ариунболд нарт тус тус даалгасугай

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18
Зочин:
Энэ компани нэг төгрөгний өр байхгүй харин ч хоёр намаас олон зуун тэрбум төгрөгний авлагатай. Ард түмний компанийг дампууруулж гаднийханд болон тэдний гар хөл бологсдийн гарт өгөх гэсэн наранбаатар мэтийнхний сөрөг суртал ухуулга. Энэ жилээс ноогдол ашиг хуваарилах боломжтой. Хөгжлийн банкний өр гээд байгаа 260 сая долларыг компани төлөх ёсгүй. Амлалт өгсөн МАНАн төлдөг юм байгаа биз
2017-05-02
Зочин:
Энэ компани нэг төгрөгний өр байхгүй харин ч хоёр намаас олон зуун тэрбум төгрөгний авлагатай. Ард түмний компанийг дампууруулж гаднийханд болон тэдний гар хөл бологсдийн гарт өгөх гэсэн наранбаатар мэтийнхний сөрөг суртал ухуулга. Энэ жилээс ноогдол ашиг хуваарилах боломжтой. Хөгжлийн банкний өр гээд байгаа 260 сая долларыг компани төлөх ёсгүй. Амлалт өгсөн МАНАн төлдөг юм байгаа биз
2017-05-02
Зочин:
компани урагштай явж байна л гэх юм, өртэй л гэх юм, Чалкогийн өрийг дараад Монголдоо өртэй болжээ?Монголын өрийн эзэн хэн бил ээ? Ийм бизнес хувьд байсан бол аль эрт дампуурсан,,,
2017-04-30
Зочин:
Нэрт найруулагч МАН-ы найруулсан Шилний цаанах чихэр жүжиг 80 үзэгчтэй тоглолт хийжээ.
2017-04-30
Зочин:
URUND ORUULSAN LALRUUDAD HARIUTSLAGA TOOTSOHGUI YUM UU. ESVEL BID ARGA HEMJEE AVAH YUM UU.
2017-04-29
altan tur ariun unen:
UGUI ER DUU BAS L BAAHAN UR .YANA DAA. ZA BAGAAR BODHOD 100 HULGAICHIIG NAM BUUDHAD BUSAD NI TURUUS HULGAILSANAA AVAAD IREH BAILGUI DEE TEE .AVCHIREHGUI BOL 2 GUURNII URD GARCH BAIGAAD 1000 N HULGAICHIIG BUUD .TEGNE BAIHAA TA NAR UVUG DEEDSIIN MINI HALUUN TSUSAAR UVLUJ AVSAN TUR ULSIIG MAANI YAANA GENEEE
2017-04-28
000:
oiriin hygatsaa gedeg ni tegeed hezee ve
2017-04-28
000:
oiriin hygatsaa gedeg ni tegeed hezee ve
2017-04-28