NBA-н Сүпер од Стифен Карриг нүүр царайгаа болгосон спорт хувцас үйлдвэрлэгч UnderArmor компани сүүлийн жилүүдэд тогтмол борлуулалт сайтай байсан. Тэгвэл тэдний өнгөрсөн жил гаргасан Curry-3 загвар тун тааруу боруулалттай байгаа нь нууц биш. Саяхан тус компанийн гүйцэтгэх захирал Кевин Планк энэ тухай өөрөө ярьсан бөгөөд компани сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн муу үзүүлэлттэй нүүр тулсан гэжээ.
Үүнд борлуулалтын үнийн өсөлт том нөлөө үзүүлсэн гэнэ. Анх 2015 онд Curry-1 загвар 120 доллараар худалдаанд гарч байсан бол Curry-2 загвар 130 доллар, Curry-2.5 загвар 135 доллар, сүүлийн загвар 140 доллараар зах зээлд гарсан нь уналтын хамгийн том шалтгаан болжээ.
Харин Кевин Планк энэ загварын нийт алдагдалыг мэдээлэхээс татгалзсан байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 11-р сард Footlocker-н захирал Дик Жонсон UnderArmor компанийн алдагдлыг 600 сая доллор хүрээд байгаа гэж ам алдсан удаатай.
Өдгөө тус компани Curry-3 загвараа тогтмол 30% хөнгөлөлттөй үнээр борлуулж байгаа юм. Мөн алдагдлаа нөхөх зорилготойгоор плейоффын тоглолтуудад зориулан алтлаг өнгийн Curry-3 Zero загварыг зэх зээлд гаргаад байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |