Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
“Формула I”-д хийх эхний өөрчлөлтүүд
2017-04-28

“Формула 1” ДАШТ-ийг зохион байгуулагчид, Олон улсын авто спортын холбооноос жил ирэх бүрт дүрмийн өөрчлөлтыг хийж, уралдааныг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгох арга хэмжээг авсаар байдаг. Тэгвэл ирэх онд уралдаанд гурван жижиг өөрчлөлтийг хийхээр саяхан баталсан байна.

 

 

Shark fins-ийг буцаана

 

Өнгөрсөн зуны нэг өөрчлөлт нь бүхээгийн арын нэмэлт салхи зүсэгчийг дахин оруулж ирсэн явдал юм. Жолоочийн бүхээгийн араас эхэлж, тэгш хэмтэй үргэлжилсэн урт жигүүрийг 2018 оноос буцаах нь зөв гэж удирдах зөвлөлөөс баталжээ. Энэ шийдвэрт үзэгчдийн санал хамгийн том нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Учир нь Shark fins нь уралдааны машины өнгө үзэмжийг дордуулж байна гэсэн шүүмжлэл нэлээд гарсан юм.

 

Бүхээгт хамгаалалтын хаалт эргэн ирнэ

 

Эхний өөрчлөлтийг дагаад бүхээгийн хамгаалалтын хуучин дүрэм дахин мөрдөгдөх болсон байна. Аюулгүй байдал талаасаа энэ нь тун хэрэгтэй шийдэл болох бөгөөд жолоочийн үзэгдэх орчин бага хэмжээгээр хязгаарлагдах ч аюулгүй байдал  талаасаа маш хэрэгтэй алхам болох нь тодорхой гэсэн байна. Удирдлагууд энэ шийдвэрийг зүгээр ч нэг гаргаагүй бөгөөд өнгөрсөн улирлын туршид баасан гарагийн сорил дээр туршилт хийж, сайжруулалт хийсээр байсан юм.

 

Жолоочийн нэр, машины дугаарыг томруулна

 

Ивээн тэтгэгчдийн сурталчилгаа болон автомашины зарим эд ангиас шалтгаалан нисгэгчийн нэр, машины дугаарын харагдац муудаж байгаа. Иймээс удирдах зөвлөл үүн дээр санал нэгдэж, ирэх 2018 оноос дугаар, нэрийн хэмжээг томруулахаар болжээ.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин