Английн премьер лигийн Бөнрли клубын туршлагатай хамгаалагч Жои Бартон хөлбөмбөг тоглох эрхээ 18 сараар хасуулжээ.
Ширүүн төрх, эдгээд авираараа алдартай хагас хамгаалагчийн хувьд Английн хөлбөмбөгийн холбооны тоглогчийн дүрмыг ноцтой зөрчсөн нь тоглоогдсон байна. Дүрэм ёсоор Английн мэргэжлийн лигт тоглож байгаа хөлбөмбөгчин хөлбөмбөгийн тоглолтод ямар нэг бооцоо тавих эрхгүй байдаг юм. Гэтэл Бартон энэ дүрмыг ноцтой зөрчин тун олон тоглолтод бооцоо тавьсан нь ил болжээ. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр 2006 оны гуравдугаар сарын 26-2016 оны тавдугаар сарын 13-ныг хүртэл 10 жилийн хугацаанд 1260 тоглолтод бооцоо тавьсан нь илэрсэн байна.
Энэхүү ноцтой зөрчилийг Хөлбөмбөгийн холбоо зүгээр өнгөрөөлгүй түүнийг 18 сарын хугацаанд хөлбөмбөг тоглох эрхийг нь хасч 30.000 фунт стерлингээр торгох шийдвэр гаргасан байна.
Харин Ж.Бартоны хувьд энэ шийтгэлийг “хэт их” гэж үзээд, 18 сарын хугацааг багасгах зорилготойгоор шүүхэд давж заалдах болсон гэнэ.
Эх сурвалж: BBC SPORT
Уншиж байна |