“Abbott World majors” байгууллагаас Дэлхийн бүх хотод зохиогддог марафонуудыг чансаагаар нь ангилдаг. Тэгвэл дээд ангилал буюу Мэжор ангилалд нийт 6 марафоныг нэрлэсэн байдаг юм.
Эдгээрт:
Дэлхийн аварга, Олимпийн наадамтай эн зэрэгцэх нэр хүндтэй мэжор ангилалын 6 марафон дээр ойрын хугацаанд дахин нэг уралдаан нэмэгдэх болсон байна. Учир нь Abbott World majors-ийн төлөөлөгчид Хятадын Wanda групптэй гэрээ хийж, ирэх 10 жилийн дотор Ази Номхон далайн орнуудад мэжор ангилалын гурван марафоныг явуулж эхлүүлэхээр болжээ. Эдгээрийн эхнийх нь Хятад улсад байх гэнэ. Тус улсын нийслэл Бээжин хотод анх 1981 оноос хойш марафон гүйлтийн тэмцээн зохиогдож эхэлсэн бөгөөд оролцогчдийн тоо жил ирэх бүрт өгч, ач холбогдол нь тогтмол нэмэгдэж байгаа юм. Магадгүй тус марафон мэжор ангилалд багтах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байна.
Сонирхуулахад мэжор ангилалын марафоны шагналын сан хамгийн багадаг 1 сая доллар байх ёстой бөгөөд Элит ангилалд түрүүлсэн тамирчинд хагас сая долларын шагнал өгдөг уламжлалтай юм.
Эх сурвалж: Associated Press
Уншиж байна |