Жил бүр Оросын гранпригийн үеэр анхаарлын төвд ордог нисгэгч нь нутгийн тамирчин Данил Квят. Өнгөрсөн улирлыг Д.Квят “Рэд булл” багт эхлүүлсэн ч залуу авъяастан Макс Ферстаппенаар солигдож “Торо Россо” багийн мэдэлд очсон юм.
Тэгвэл Орос залуу энэ долоо хоногийн уралдаан болох Сочи хотын авто тойруулгад ирмэгцээ л анхаарлын төвд орж эхэлжээ. Өчигдөр түүнийг Оросын эмэгтэй кёрлингийн шигшээ баг тамирчид хүлээн авч, хамтдаа тогложээ. Гурван жилийн өмнө Өвлийн Олимпийн хүлээн авч байсан байгууламжид тэд багагүй хугацаанд тоглосон бөгөөд Данил Квят ч өөрийн ур чадварыг хангалттай харуулсан байна.
Данил Квятын хувьд өмнөх улирлуудад Оросын гранприд оролцохдоо хоккей тоглох, нууцлаг байдлаар жолооны шалгалт өгөх зэрэг сонирхолтой арга хэмжээнд оролцож байсан удаатай. Дашрамд хэлэхэд Ф1-н цорын ганц Орос нисгэгчид өөрийн орных нь жолооны үнэмлэх байдаггүй гэнэ.
Эх сурвалж: Аssociated Press
Уншиж байна |