Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-нд эхэлсэн.
Монголын багийн медалийн “салхийг” хагалж зээрэнцэг шидэлтийн төрлийн 75-79 насны ангилалд манай тамирчин Т.Цэрэндолгор 20.90м шидэж алтан медаль хүртсэн. Тэрбээр өчигдөр хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрлийн 75-79 насны ангилалд дахин түрүүлж World Masters Games -2017 хоёр дахь алтан медалиа хүртлээ. Өдгөө 78 настай Монголын Мастеруудын багийн хамгийн ахмад тамирчин ОУХМ Т.Цэрэндолгор уг тэмцээнээс нийт хоёр алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцож байгаа юм.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |