Дорнод бүсийн Бостон Селтикс болон Чикаго Буллс багуудын цуврал 2:2 гэсэн үр дүнтэй үргэлжилж байна. Багууд өөрсдийн талбайдаа тус бүр хоёр хожигдол хүлээгээд байгаа нь тун сонирхолтой тохиолдол юм.
Тэгвэл цувралын эхний хоёр тоглолтод 11.5оноо, 10 оновчтой дамжуулалт, 8.5 самбараас бөмбөг авалт, 3.5 бөмбөг таслалт дунджилан багтаа чухал үүрэг гүйцэтгэж байсан Ражон Рондо баруун гарын эрхий хуруундаа авсан гэмтлээс шалтгаалан сүүлийн хоёр тоглолтод оролцож чадахгүй болсон.
Түүнгүйгээр Бостон Селтикс ялалт байгуулаад буй. Тиймээс Рондо цувралын тав дахь тоглолтонд оролцох боломжтой эсэхээ шалган туршилтын бэлтгэл хийсэн байна. Бэлтгэлийн үеэр гарын гэмтэлтэй хэсгээ оролцуулахгүй шидэлт туршиж байсан бөгөөд тав дахь тоглолтонд оролцох эсэхээ тоглолттой өдрийн өглөө шийдэх юм.
Г.Мижгээ
Уншиж байна |