Сагсчин залуусын аман тулаан
2017-04-26

 

Манай цагаар өнөө өглөө Хьюстон Рокетс болон Оклохама Сити тандер багуудын цувралын дөрөв дэх тоглолт явагдаж уг тоглолтод Пуужингууд 105:99-өөр ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарлаа.

 

Хэдий энэ цуврал 4-1-ээр Пуужингуудын ялалтаар өндөрлөсөн ч Рассел Уэстбрүүк болон Патрик Бэверли нарын хоорондын тулаан өндөрлөөгүй бололтой.

 

Тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Уэстбрүүк , Бэверлид хандан “Бүх NBA-ын хамгаалалтын нэгдүгээр баг гэнээ? Түүнийг юуны талаар яриад байгааг нь ойлгохгүй юм. Би түүний эсрэг 47  оноо авсан шүү дэээ.  Хэрвээ тэр өөрийгөө NBA-ын хамгаалалтын нэгдүгээр багт нэрлэгдэж чадна гэж бодож байгаа бол сэрүүн зүүдэлж байна” хэмээжээ.

 

Беверли ч дуугүй байсангүй. Хариуд нь “Уэстбрүүк 34 удаа довтлон байж 47 оноо авчихаад хэн ч намайг хамгаалж чадахгүй гэх юм. Би хэн нэгнийг шүүмжлэх гэсэнгүй. Гэхдээ тоо баримт хэзээ ч худлаа ярихгүй шүү. Бид түүнийг аль болох олон удаа шидүүлж ганцааранг нь тоглуулах зорилготой байсан түүндээ ч хүрсэн” хэмээжээ.

 

 

Г.Мижгээ

 

 

Shuud.mn
Сонин хачин