Пол Жоржийг битгий буруутгаарай
2017-04-26

 

Энэ жилийн плэй-оффын эхний шатанд Кливленд Кавальерс багт цуврал дөрвөн тоглолтод ялагдсан Пэйсерсийн лидер Пол Жорж 2018 оны зун чөлөөт агент болох юм.

 

Энэхүү хожигдлын дараа түүнийг Индианаг орхих бодолтой байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуугиж эхэлсэн. 2010 оноос хойш Индиана Пэйсерс багтай хийсэн Пол Жоржийн аялал энэ зун эсвэл ирэх жил дуусах өндөр магадлалтай байна. Гэхдээ Индиана түүнийг зүгээр алдахыг хүсэхгүй нь мэдээж.

 

Энэ талаар Пэйсерсийн хуучин тоглогч Д.Гренжер ‘’Та бүхэн дөрөв дэх тоглолтод ялагдсаны дараа түүний царайг харсан байх. Энэ залуу хожихыг маш их хүсч байна. Мөнгө болон өндөр үнэтэй гэрээ тоглогчийг үргэлж жаргалтай байлгадаггүй. Хэрвээ Пол Жорж Индианаг орхивол түүнийг битгий буруутгаарай’’ гэжээ.

 

Пол Жоржийн дараагийн зогсоол хаана байх вэ.

 

Г.Мижгээ

Shuud.mn
Сонин хачин