Рүди Гоберын өдрийн бодол шөнийн зүүд юу вэ
2017-04-26

 

Энэ жилийн шилдэг хамгаалан тоглогчийн шагналын хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдсэн Франц залуу плэй-оффын эхний шатны анхны тоглолтын үеэр өвдгөндөө бэртэл авсан. Түүний хувьд хоёр тоглолт өнжсөний дараагаар буюу Клипперсийн эсрэг хийсэн цувралын дөрөв дэх тоглолтод оролцож, 24 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 15 оноо, 13 самбараас бөмбөг авалт, хоёр хаалтын хамт гүйцэтгэж, улмаар Жазз уг тоглолтонд 105-98-аар ялалт байгуулаад байсан юм.

 

Гоберийн хувьд багтайгаа хамт аварга цолонд хүрэх том мөрөөдөлтэй байгаагаас гадна зуныхаа амралтаар өөрийнхөө реп хөгжмийн замналыг эхлүүлэх төлөвлгөөтэй байгаа аж.

 

Хэрвээ тэр хэлсэндээ хүрч, реппер болвол Франц улсаас төрөн гарсан хоёр дахь реппер сагсан бөмбөгч болох юм. Гоберийн өмнө Тони Паркер реп урсгалд уран бүтээлээ туурвиж байсан бөгөөд 2007 онд өөрийн бие даасан TP нэртэй цомгоо гаргасан юм.

 

Будагтай талбайн сайн хамгаалагч сайн реппер болж чадах болов уу.

 

Г.Мижгээ

Shuud.mn
Сонин хачин