Дэррик Рөүз дахин Чикаго хотноо
2017-04-25

Өчигдөр болж өнгөрсөн  Чикаго Буллс болон Бостон Селтикс багуудын цувралын дөрөв дэх тоглолтыг Чикаго хотын хайртай хүү Дэррик Рөүз үзжээ. Түүн дээр телевизийн камер ирэх үед  үзэгчид түүнийг халуун дотно алга ташилтаар хүлээн авсан юм.

 

Энэ талаар Рөүз “Хэрвээ би ганцаараа байсан бол миний сэтгэл санаа бага зэрэг тавгүй байх байсан. Гэхдээ миний хүү надтай хамт байгаа цагт бүх зүйл илүү амар болж байна. Өнгөрсөн бүхнийг эргээд харахад энэ газарт гайхалтай дурсамжууд олон үлджээ . Энэ хотод ирэх бүртээ би энэ газартай сэтгэл зүрхээрээ холбоотой гэдгээ мэдэрдэг.  Би сагсан бөмбөгийн спортод хайртай. Плэй оффын энэ гайхалтай уур амьсгалыг гаднаас нь ч гэсэн мэдэрмээр байна” гэжээ.

 

Г.Мижгээ

Shuud.mn
Сонин хачин