Английн Чэмпионшип дивизоны 44 дүгээр тойрогт Ньюкасл Юнайтед-Престон клубыг 4:1-ийн харьцаатай буулган авсан байна. Энэ хожлын үр дүнд Рафаэль Бенитесийн удирдсан Шаазгайнууд Английн Премьер лигт өрсөлдөх эрхээ халаасаллаа. Тэд ардаа яваа Ридинг багаас 9 оноогоор илүүрхсэнээр энэ эрхийг авлаа.
Чэмпионшип дивизоноос энэ жил Брайтон, Ньюкасл гэсэн багууд шууд эрхээ авлаа. Харин үлдсэн нэг эрхийн төлөө Ридинг, Шеффилд Уэнсдэй, Хаддерсфилд, Фулхэм гэсэн багууд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай байна.
Зөвхөн Англи ч гэлтгүй дэлхийн хаа сайгүй олон дэмжигчтэй Ньюкасл хотын баг ийнхүү Премьер лигт дахин дэвшлээ. Тэд өнгөрсөн 2015-2016 оны улиралд сайн хүснэгтийн 18 дугаар байраар доош унаж байсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |