Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Startup Mongolia: Venture capitalist Пол Брэгиел Монголд илтгэл тавина
2017-04-25

“Golden Gate Ventures” компанийн хамтран үүсгэн байгуулагч, Цахиурын Хөндийн компаниудын нэг “i/o Ventures” компанийг үүсгэн байгуулагч Пол Брэгиел нь “Startup Mongolia” ТББ -ын урилгаар хүрэлцэн ирж "Venture Capital (VC)" буюу хөрөнгө оруулалтын сантай холбоотой сонирхолтой хөтөлбөр зохион байгуулах гэж байна.  "Venture Capital" -ийн туршлагаас суралцах зорилготой энэхүү хөтөлбөрийн хүндэт зочин Пол Брэгиел нь Илиннойсын их сургуулийг 1999 онд дүүргэсэн бөгөөд 2015 онд 10 сая ам долларын хөрөнгө оруулалтын венчир сан “Presense capital” компанийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр венчир капиталын үйл ажиллагааны хүрээнд “Uber”, “Zappos”, “Unity” зэрэг дэлхийд алдартай бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийснээс гадна бизнесийн чиглэлээр илтгэл, лекц тавьж, Колумб, Сингапур, Истони, Танзани зэрэг улсын засгийн газарт технологи, энтрепренёршипийн бодлогын зөвлөх хийдэг байна.

 

Энэ сарын  26 -нд зохиогдох уг үйл ажиллагаанд хѳрѳнгѳ оруулалт авахад шаардагдах хүчин зүйлс болон хэрхэн хѳрѳнгѳ оруулалт босгох тухай сонирхолтой, шинэлэг илтгэлүүд тавигдах юм. 

 

 

Илтгэлийн сэдвүүд:
1. Oko D / Монголын "Startup" -ууд олон улсад хѳрѳнгѳ оруулалт босгож болох уу?
2. Paul Bragiel / VC нар гарааны бизнесүүдээс ямар хүлээлттэй байдаг вэ?
3. Anar Chinbaatar /Монголд Финтек хөгжүүлсэн туршлага, олон улсын хөрөнгө оруулагчдаас авсан "feedback"

Панел хэсэг:

1. Paul Briegel - “i/o Ventures”
2. Д.Бат-Октябръ  Око D – “TECHSTARS LLC”
3. Ч.Анар & О.Болдбаатар – “LendMN”
4. Ч.Мэргэн– “BCM”
5. С.Эрдэнэбат – “Startup Mongolia”
 

Манай орны нөхцөлд гарааны бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудал нь хөрөнгө оруулалт олох байдаг. Хөрөнгө оруулалт нь “Анжел Хөрөнгө Оруулагч”, “Венчир капитал сан (VC)” гэх хоёр төрөл байдаг. "VC" гэдэг нь урт хугацаандаа өсөх боломжтой, өндөр эрсдэлтэй гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийж тухайн компанийн үнэлгээг нэмэгдүүлэх зарчмаар ашиг олдог нэрлэдэг  билээ. Та оролцох сонирхолтой бол энэ хаягаар бүртгүүлнэ үү: Бүртгүүлэх 

 

 

Shuud.mn
Сонин хачин