Манай цагаар өнөө өглөө дорнод бүсийн плэй-оффын эхний шатанд учраа таарсан Милоуки Бакс болон Торонто Рэпторс багуудын цуврал тав дахь тоглолт Эйн Канада цэнтрд боллоо.
Цувралд багууд хоёр ялалт байгуулаад байсан бөгөөд өнөөдрийн тоглолтонд Рэпторсын хувьд талбайдаа заавал хожих ёстой тоглолт байлаа. Энэ ч утгаараа тэд талбайдаа тун гайхалтай байж багаараа 58 хувьтай довтолж , торгуулийн шидэлтийг 92 хувьтай шидсэн бөгөөд багийн 6 тоглогч 15 буюу түүнээс дээш оноог авч маш жигд тоглолтыг үзүүлсэн байна.
Ийнхүү уг тоглолтонд талбайн эзэд 118-93-аар ялалт байгуулж цувралыг 3-2-оор тэргүүлж эхэллээ. Рэпторсоос 25 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт, аркны араас 4 шидэж дөрвүүлэнг нь байнд нь тусгасан Norman Powell-ийн хувьд 2015 онд NBA-д орохдоо Милоуки Бакс багт драфтлагдаж байжээ.
Гэсэн хэдий ч драфтын дараахан Гревиз Васкезын солилцооны үеэр Торонто Рэпторс багт солигдон ирж байжээ. Түүнийг плэй-оффд драфтлагдаж байсан багийнхаа эсрэг ингээд тоглоод явж байна гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.
Г.Мижиддорж
Уншиж байна |