18 дахь удаагийн Ниссан дээд лигийн плэй-оффын эхний тойргийн нээлтийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Эхний тоглолт лигийг амжилтаараа тэргүүлсэн СБЛ Хасын Хүлэгүүд болон сүүлийн байраар плэй-оффд шалгарсан ШУТИС Акулууд багийн хооронд боллоо.
Энэхүү тоглолтод Хүлэгүүд 108-81 буюу 27 онооны зөрүүтэй илт давуу ялалтыг байгууллаа. Гэхдээ үүнээс сайн мэдээ Хүлэгүүдэд байлаа.
Өвдөгний холбоосны гэмтлээс болж 2 сар гаруй талбайд гараагүй Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг ОУХМ Б.Билгүүн бэртлээс эргэн ирж, өчигдрийн тоглолтонд талбайд гарч тоглов. Хязгаарлалтай буюу талбайд ердөө 11 минут тоглосон түүний хувьд 5 оноо 2 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт гүйцэтгэжээ.
Сагсан бөмбөгийн талбайдаа тавтай морил ТОММИ !!!
Г.Мижиддорж
Уншиж байна |