Чед Эванст олдсон хоёр дахь боломж
2017-04-25

 

Одоогоос таван жилийн өмнө 19 настай бүсгүйг хүчирхийлсэн хэргээр шоронгийн хаалга татаж байсан Уэльс довтлогч Чед Эванс Английн мэргэжлийн лигт дахин тоглохоор болжээ. Түүнийг хуучин баг Шеффилд Юнайтед нь эгнээндээ нэгтгэсэн байна. Энэ жил 28 настай Уэльс залуугийн хувьд тун залуудаа мэргэжилтнүүдийн хараанд өртөж, өсөх ирээдүйтэй тамирчнаар нэрлэгдэн, АПЛ-т Манчестер сити багийн нэрийн өмнөөс арав гаруй тоглолтонд оролцсон байдаг. Гэхдээ өөрийн болчимгүй үйлдлээсээ болж таван жилийг торны цаана дэмий өнгөрүүлсэн юм.

 

Өнгөрсөн жил түүнийг суллагдахад Английн I лигийн Честерфилд баг 12 сарын гэрээ хийж авчээ. Эванс тус багтаа улирлын турш 27 тоглолт хийж, 7 гоол оруулсан байна. Харин түүнд Шеффилд Юнайтед баг 500 мянган фунтээр авах санал өгч, Честерфилд баг ч дуртай хүлээн авсан байна.

 

Түүний шинэ баг Шеффилд Юнайтед энэ жил Английн I лигт түрүүлсэн учраас чансаа өгсөж, Чэмпионшип дивизонд хүч үзэх болоод байгаа юм.

 

Г.Баяраа

Эх сурвалж: BBC SPORT  

Shuud.mn
Сонин хачин