Монголд тоглож буй хамгийн үнэтэй ЛЕГИОНЕР
2017-04-24

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд хамгийн анх 1995 онд 1+11 багийн бүрэлдхүүнд Thomas Judge, Darren Berkley тэргүүтэй легионер тоглогчид багтан тоглож байжээ. Гэхдээ тэдний хувьд мэргэжлийн сагсан бөмбөгчийн гэрээгээр бус манай улсад ажиллаж, аялж байх үедээ лигийн тэмцээнд тоглож байв.

 

 

Харин хамгийн анхны мэргэжлийн гэрээтэй  легионер тоглогчид болох К.Жэффри, К.Уиллиамс нар 2011 оны Ниссан  лигийн  Ав-Атар багт тоглож байлаа. Түүнээс хойш Монголын сагсан бөмбөгт гадны тоглогчид ирж тоглох нь жирийн үзэгдэл болсон.

 

Тэгвэл энэ жилийн Ниссан дээд лигийн Этүгэн Ирвэсүүд багийн бүрэлдэхүүнд тоглож буй Эй Жэй Уэстийн хувьд өмнө нь манай улсын лигт тоглож байсан  гадны тоглогчид дундаас хамгийн өндөр цалинтай тоглогч  болоод буй юм. Түүний хувьд Этүгэн Ирвэсүүд багаас нэг сарын 5000 долларын цалинг авдаг бөгөөд гэрээнд заасны дагуу сайн тогловол нэмэгдэл авах юм.

 

 

Дашрамд дурдахад Эй жэй Уэстийн хувьд өмнө нь Катарын лигийн топ баг болох Эль Садд багт тоглож байхдаа нэг сарын 16.000 долларын цалинг авч байсан өндөр зэрэглэлийн тамирчин юм.

 

Г.Мижиддорж

Shuud.mn
Сонин хачин