Өчигдөр Английн Премьер лигийн 34 дүгээр тойрогт Манчестер Юнайтед-Бөрнлиг талбайд нь 2-0 буулган авсан. Тус тоглолтын эхний гоолыг Франц хагас хамгаалагч Антони Марсьяль оруулсан юм. Энэ гоол нь Франц залуугийн Юнайтедийн төлөө оруулж байгаа 25 дахь гоол нь болсон байна. Ингэснээр Монако – Манчестер Юнайтед багуудын байгуулсан гэрээний бонус эхнээсээ хэрэгжиж эхэллээ.
Талууд 2015 онд Антони Марсьялийн наймааг анх хийхдээ 36 сая фунтээр тохиролцсон юм. Гэхдээ гэрээний дүн 58 сая фунт хүртэл өсч болохоор 3 төрлийн бонусыг мөн багтаажээ.
Эдгээрт:
Тэгвэл өчигдөр Франц залуу 25 дахь гоолоо оруулснаар хуучин багийнхаа дансанд 10 орчим сая евро хийжээ. Харин шигшээ багийн нэрийн өмнөөс дахин 10 тоглолтонд оролцвол Монако руу дахин 10 сая евро шилжих юм. Гэхдээ сүүлийн боломж хэрэгжих эсэх нь тун сонирхолтой юм. Антони Марсьяль Дэлхийн шилдэг болох уу гэсэн асуултыг уншигч танд үлдээе.
Г.Баяраа
Уншиж байна |