Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн лиг болох Английн Премьер лиг, Английн хөлбөмбөгийн холбооноос 2016-2017 оны шилдгүүдээ тодрууллаа. Мэдээж хамгийн нэр хүндтэй, анхаарал татсан шагнал нь оны шилдэг тоглогчийн цом байсан юм.
Энэ жилийн шилдэг тоглогчийн төлөө Эден Азар, Харри Кэйн, Ромелу Лукаку, Златан Ибрахимович, Нголо Канте,Алексис Санчес нар өрсөлдсөн. Тэднээс хамгийн өндөр саналыг Челси клубын хагас хамгаалагч Нголо Канте авч, 2016-2017 оны шилдэг тоглогчоор тодорчээ. Энэ жил 26 настай Франц хагас хамгаалагчийн хувьд Францын Кан клубээс 2015 онд Английн Лестер сити багт ирж, улмаар ирсэн жилдээ лигийн аварга болсон юм. Тэрээр өнгөрсөн зун лигийн шилдэг багуудын нэг Челсид ирж, өндөр амжилттай тоглосон. Түүний энэ улирлын онцлох статистик үзүүлэлтүүдээс дурдвал:
Оролцсон тоглолт: 31
Гоол: 1
Гоолын дамжуулалт: 1
Дамжуулалт (Оновч): 1899 (88.78%)
Такл : 110
Халз тэмцэл (ялалт): 342 (174)
Бөмбөг таслалт : 72
Цэвэрлэгээ: 40
Хаалт: 4
Хууралт (Оновч): 47 (68.09%) гэсэн үзүүлэлттэй байна. Английн Премьер лигийн улирлын тоглолтууд дуусах болоогүй учраас түүний энэ үзүүлэлтүүд нэмэгдэх нь гарцаагүй.
Тэгвэл өнгөрсөн улирлын шилдэг залуу тоглогчийн шагналын мөн л Лондон хотын Тоттенхэм клубын тоглогч Деле Алли хүртсэн бол, Оны шилдэг эмэгтэй тоглогчоос Манчестер сити багийн Люси Бронз тодорсон байна.
Мөн энэ ёслолын үеэр Оны шилдэг гавьяатны шагналыг эрэгтэйчүүдээс Дэвид Бекхэм, эмэгтэйчүүдээс Келли Смит нар хүртсэн байна. К.Смитийн хувьд 1999 онд Хойд Америкийг зорьж, Их Британийн хамгийн анхны эмэгтэй мэргэжлийн хөлбөмбөгч болж байсан гавьяатан юм.
Г.Баяраа
Уншиж байна |