Ахмад тамирчид амжилт үзүүлсээр байна
2017-04-24

 

Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээний хөнгөн атлетикийн 75-79 насны эмэгтэйчүүдийн ангилалд диск шидэлтийн төрөлд Монголын Мастеруудын багийн хамгийн ахмад тамирчин Т.Цэрэндолгор алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Мөн манай тамирчин Ц.Оюунцэцэг хүндийн өргөлтийн төрөлд өөрийн насны ангилалд 2 удаа дээд амжилт тогтоож багийнхаа хоёрдахь алтан медалийг хүртээд байна.

 

Харин өнөөдөр Монголын багийн гурав дахь алтан медалийг тамирчин Ш.Лхагва хүндийн өргөлтийн 60 насны ангилалд хүртлээ.

 

Ийнхүү Монголын баг тамирчид 3 алт , нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баяр хүргэе ээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2017-04-24