Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлэв
2017-04-24

 

Монгол Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр /2017.04.23/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

 

Хүчит 256 бөхийн барилдаанд Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв. Их шөвөгт арслан Н.Батсуурь, заан Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.

 

Тус барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, Т.Санчир, Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Б.Бат-Өлзий, начин Э.Энхбат, Ч.Цогбаяр тэргүүтэй хүчит бөх зодоглосон юм.

 

Улсын харцага Ө.Бат-Орших энэ сарын 9-нд болсон Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ойд зориулсан барилдаан түрүүлсэн билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин