25 000 ам.долларын үнэтэй дэгээдэлт
2017-04-24

 

NBA плейоффын эхний шатанд таарсан Бостон Селтикс-Чикаго буллс багуудын тоглолт тун сонирхолтой үргэлжилж байгаа. Цувралын гурав дахь тоглолт Чикаго хотод болсон бөгөөд сэлгээний сандалд сууж байсан Буллсын холбогч Ражон Рондо өрсөлдөгч багийнхаа тоглогчийг санаатайгаар дэгээдсэн юм. Камерийн дуранд тун тод өртсөн энэ үйлдлийг лигийн удирдлагууд зүгээр өнгөрөөсөнгүй.  Хэдхэн цагийн өмнө Р.Рондог 25 000 ам.доллараар торгох шийдвэр гаргажээ. Тоглолтын дараа “Яагаад Ж.Краудерийг дэгээдсэн юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад эгдүүцэм хариулт өгсөн нь ч торгуулах шалтгаан болсон байж магадгүй юм.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин