Өнгөрсөн ням гарагт дэлхийн хамгийн нэр хүндтэй гүйлтүүдийн нэг Лондоны марафон болж өндөрлөлөө. Уг уралдааны элит ангилалд Кенийн гүйгчид онцгой сайн байлаа. Эрэгтэйчүүдийн төрөлд 2 цаг 05 мин 48 секундын хугацааг үзүүлэн Даниель Ванжиру түрүүлсэн байна. Өмнө нь Амстердам, Прага хотын марафонд түрүүлж байсан түүний тэргүүн ангиллын анхны ялалт нь энэ байлаа.
Тэгвэл тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл шуугиант амжилтаар дүүрэн боллоо. Учир нь энэ төрлийн ялагчаар тодорсон Кенийн тамирчин Мэри Кейтани дэлхийн эмэгтэйчүүдийн рекордыг ахиулах тун дөхсөн байна. 35 настай Кени бүсгүйн хувьд 2 цаг 17 мин 01секундын амжилтыг үзүүлж, түүхэнд II байранд орох хугацааг тэмдэглүүлжээ. Дээд амжилтыг 2003 онд Их Британийн нэрт тамирчин Пола Рэдклифф үзүүлсэн байдаг. Тэрбээр 2003 оны Лондоны марафонд ялалт байгуулахдаа 2 цаг 15 мин 25 секундын амжилтыг үзүүлж байсан түүхтэй. Энэ жилийн ялагч Мэри Кэйтанигийн хувьд эхний 35 км-т өмнө нь тэмдэглэгдээгүй хурдыг үзүүлээд байсан ч сүүлийн 5 км-т саарч, дээд амжилтын боломжоо хадгалжээ.
Сонирхуулахад түүний энэ амжилтыг Дэлхийн дээд амжилт гэж үзэх хүмүүс ч олон байна. Учир нь өмнөх амжилтын эзэн ПолаРэдклифф тухайн үедээ сэргээшийн асуудалтай байсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |