Аваргуудын лигийн шөвгийн наймд оноолт таарсан Боруссия Дортмунд (Герман), Монако (Франц) багуудын эхний тоглолт Германд болсон. Гэхдээ тоглолтын өмнө Дортмунд багийн автобус руу гэмт этгээд халдаж, бөмбөг тэсэлснээр хамгаалагч Марк Бартра гэмтсэн. Тэгвэл Германы цагдаагийн ажилнууд хэрэгтнийг баривчилсан байна.
Автобусруу тэсрэх бөмбөгөөр халдсан этгээдийг Сергей гэдэг бөгөөд 28 настай, Орос гаралтай Германы иргэн байжээ. Түүнийг Боруссия Дортмунд багийн хувьцааны үнийг унагах зорилготой энэ халдлагыг хийсэн гэж сэжиглэж байна. Учир нь түүнд 15000 ширхэг хувьцаа худалдан авах эрх байсан байна. Өөрөөр хэлбэл санаатайгаар багийн хувьцааны үнийг огцом унагаж, бага мөнгөөр их ашиг хийхийг зорьсон үйлдэл байсан гэнэ.
Олон нийт энэхүү явдлыг экстрэм исламистийн үйлдэл гэж таамаглаж байсан ч үнэн хэрэгтээ их хэмжээний ашиг олох гэсэн зохион байгуулалттай үйлдэл байх өндөр магадлалтай байгаа ажээ. Прокурорын байгууллагаас баасан гарагт хэргийн талаар мэдээлэл хийх ч зарим мэдээлэл ил болоод байна.
Эх сурвалж : Associated Press
Уншиж байна |