Испанийн Барселона багийн супер од Леонель Месси өнгөрсөн оны VII сард Испанийн Барселона хотын шүүхээс ял сонссон. Өөрийн эцэг Хорхе Мессигийн хамтаар 21 сарын хорих ял сонссон тэрбээр хуулийн дагуу торгуул төлж хэргээ шийдвэрлэсэн байдаг. Жилийн өмнө шүүх хурал дээр “Би юу ч мэдэхгүй” хэмээн товчхон мэдүүлэг өгч байсан. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин өнгөрсөн III сард Испанийн Мадрид хотод очихдоо Дээд шүүхэд давж заалдах өргөдлөө өгсөн юм. Тэгвэл Испанийн шүүх түүний хүсэлтийг хүлээн авч, ойрын өдрүүдэд давж заалдах шатны шүүх хурлын товыг зарлахаа мэдэгджээ.
Түүний хэргийн хувьд 2007-2009 оны хооронд үйлдэгдсэн гэгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд Месси өөрийн эцгийн хамт 4.1 сая еврогын татвараас зайлсхийсэн гэж буруутгагдсан юм. Улмаар Месси өнгөрсөн жил 2 сая еврогийн торгуул төлж, хоригдох ялаас мултарсан бол эцэг нь 1.5 сая еврогийн торгууль төлсөн юм. Шүүхийн шийдвэр аль ч талд гарсан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин ял нэмэхгүй нь тодорхой. Гэвч түүнд нэр хүндээ цэвэрлэх хамгийн чухал байгаа аж.
Г.Баяраа
Эх сурвалж: ESPN Global
Уншиж байна |