Раллигийн ДАШТ-ий хажуугаар зохиогддог өөр нэгэн том уралдаан бол электрон спорт сонирхогчдийн дунд зохиогддог WRC тэмцээн билээ. Энэ жил 2 дахь удаагаа болж байгаа тус тэмцээний 5 дахь шат удахгүй эхлэх Аргентины раллитай зэрэг зохиогдоно.
Өчигдөр зохион байгуулагчид 2017 оны супер шагналыг зарлалаа. Энэ жилийн ялагч Hyundai I-20 загварын машиныг авах гэнэ. ДАШТ-ий хамтран ажиллагч БНСУ-ын Hyundai Motor компани энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж байгаа аж.
Сонирхуулахад өнгөрсөн жилийн тэмцээнийг мөн тус компани ивээн тэтгэж, ялагчаар тодорсон Германы gamer Аттакс Жонсонд Hyundai I-20 загварын машин гардуулсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |