Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Алтны ирээдүй өнгөлөг байна
2017-04-21

Ашигт малтмалын тухай хуульд УИХ-аар нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны нэмэгдсэн өртгийн татварыг 10 хувиас 2.5 хувь болгон бууруулсан. Хуулинд энэ өөрчлөлт орсноос хойш Монголбанкинд тушаах алтны хэмжээ огцом нэмэгджээ. Монголбанкинд 2013 онд 6.6 тонн алт тушааж байсан бол 2015 онд 15 тонн, өнгөрсөн онд 18.3 тонн болон өсчээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар 2.2 тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 20 хувийн өсөлттэй байна.

 

Алт тушаалт ингэж нэмэгдсэн нь валютын нөөцөд эерэг өөрчлөлт авчирч байна. Мөн улсын төсөвт төвлөрөх ашигт малтмалын татвар өсч буй. Өнгөрсөн онд гэхэд алт олборлогчид 41.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

 

Одоо манай улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 1.1 тэрбум ам.доллартай тэнцэж буй. Валютын нөөц цаашдаа ч нэмэгдэх хүлээлттэй байгааг Төв банкнаас хэлж байна.

 

Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, алтны салбарыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газар "Алт-2" хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт олон эерэг үзүүлэлт гарна хэмээн үзэж байна. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин