Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Монголын эдийн засаг дахь эерэг ДОХИО
2017-04-21

Монголын эдийн засагт цөөнгүй өөрчлөлт гарсан гэдгийг Төв банкнаас хэлж байна. Хамгийн чухал нь хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийг эерэг өнцгөөс харж эхэлсэн гэдгийг онцолж байна. Бодлогын сахилга бат хангагдаж, хууль эрхзүйн орчинтой холбоотой бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийгдэнэ гэсэн мэдээлэл хөрөнгө оруулагч нарт эерэг дохио болон очиж байна. Энэ нь Монголын  эдийн засагт таатай нөхцөл байдлыг үүсгэнэ гэдгийг Монголбанкны удирдлагууд хэлж байна.

 

 

Энэ оны эхнээс мэдрэгдэж эхэлсэн эерэг өөрчлөлтүүдийг тоймлож байна.

 

  • Гадаад эдийн засаг талаас нь авч үзвэл оны сүүлийн хагасаас экспортын үнийн өсөлт эерэг үзүүлэлт болж байна. Дэлхийн томоохон улсуудын эдийн засгийн бодлогын өөрчлөлт, Европт хүлээгдэж байгаа сонгуулийн үр дүн, Хятадын бодлого, геополитикийн асуудал зэрэг олон зүйлээс хамаараад экспортод савлагаа үүсэх ч эерэг үр дүн хүлээж буй.

 

  • 2017 оны III сард эргэн төлөгдөхөөр байсан Хөгжлийн банкны 580 сая долларыг дахин санхүүжүүлэх арга хэмжээ амжилттай болсон. Үүний үр дүнд шинээр гаргасан бондын захиалга 30 дахин нэмэгдсэн. Энэ нь гадны гадны эдийн засагчид манай эдийн засгийг эерэгээр харж эхэлсний дохио.

 

 

  • Экспортын барааны эрэлт талаас авч үзвэл Хятадын эдийн засгийн ирээдүйн төлөв байдал нөлөөлнө. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан гүйцэтгэл хүлээж байснаас өндөр гарсан. Цаашдаа хадгалагдвал эерэг нөлөө үзүүлнэ.

 

  • ОХУ болон Европын эдийн засгийн өсөлтүүд харьцангуй өндөр, буцан сэргэх төлөвтэй байна. Энэ манай эдийн засагт гадаад орчин талаасаа ирж байгаа эерэг үзүүлэлт юм.

 

 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн сэргэлттэй холбоотойгоор өнгөрсөн оны сүүлийн хагаст экспортын бараа тэр дундаа алт, нүүрсний экспорт өссөн. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн хэмжээ ч нэмэгдсэн. Энэ өсөлт эдийн засагт эерэгээр нөлөөлсөн.

 

  • Банкны системд байгаа чанаргүй зээлийн хэмжээ буурсан эерэг үзүүлэлт гарсан. Энэ нь бизнес идэвхжих хандлагатай байгааг харуулна. Мөн ажилгүйдлийн түвшин өнгөрсөн хоёр жилээс буурсан үзүүлэлт гарлаа.

 


 

  • Энэ онд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалт, Оюутолгойн 800 орчим сая долларын хөрөнгө манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

 

  • ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын манай эдийн засгийг харж байгаа өнцөг өөрчлөгдөж байна. Тухайлбал, зээлжих зэрэглэлийн агентлагууд манай эдийн засгийн талаарх дүгнэлтээ өөрчилж эхэлж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
unen uu?:
bid nar uursduu dugneed bgamuu gadniihan dugneed bgaamuu
2017-04-21
Зочин:
Эерэгээр харж бн гдг үнэн шүү. Гадныхан хэвлэл мэдээллээрээ АН д итгэдэггүй гдг болохоор одоо монголын засгийн газрыг чхдалтай нам удирдаж бгаа болохоор бид бүхэн итгэж монголын эдийн засаг сайжирна гэж гараад бичээд бн. Тиймээс АН аас нэр дэвшсэн хүнийг ерөнхийлөгчид сонговол монгол улс дахин нэр хүндээ алдана тэгэхээр энхбаяр дэвшвэл энхбаярт үгүй бол м. Энхболдыг сонгосон нь дээр шүү хүмүүсээ
2017-04-21