Охидын шигшээ баг Шанхайд ялалт байгууллаа
2017-04-20

 

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ Хятадын Шанхай хотод боллоо. Тус тэмцээнд  Монголын охидын шигшээ баг амжилттай оролцов.

 

Тэд өнөөдөр Хойд Марианы арлуудын багийн эсрэг тоглож, ялалт байгуулжээ. Япон мэргэжилтэн Ики Ёожүгээр удирдуулсан манай охид хаашгаа хуурай манаж, өрсөлдөгчөө 2-0-ийн харьцаатай буулган авсан байна. Эхний гоолыг шигшээ багийн довтлогч Э.Энхмаргад оруулсан бол сүүлийн гоолыг өрсөлдөгч багийн төвийн хамгаалагч Ван Лора өөрийн хаалгандаа хийсэн байна.

 

10 орны баг оролцсон энэхүү тэмцээн өнөөдөр өндөрлөсөн бөгөөд манай охидын баг Хонгконг, Гуамын багуудтай хамт тэмцээний “В” хэсэгт багтан өрсөлдсөн юм.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин
Dady:
Sain baina ohiduudaa.
2017-04-20