АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй худалдааны хамгаалах бодлого Азийн улс орнуудад хэрхэн нөлөөлөх нь ихээхэн маргаан дэгдээгээд байгаа билээ.Тэгвэл үүнд хариу өгсөн үр дүн гарсныг шинжээчид онцолж байна. Д.Трамп АНУ-ын худалдааны түнш орнууд, тухайлбал Хятад улсын мөнгөн тэмдэгтийг давамгай ашиглах талаар ярилцаж буй. Учир нь өнгөрсөн хугацаанд Бээжин юанийн ханш сул байх нь тэдний экспортыг хямдруулна хэмээн тэмдэглэж байсан билээ.
Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улс нь өнөөдрийг хүртэл валютын практикт гол тохиргоог хийж буй. Харин АНУ-тай бол Хятад улс гол жинг дарж байгаа юм.
“Худалдааны тэнцвэрт бус байдал нь Хятад, Японтой харилцах харилцаанд нь АНУ-д асуудал үүсгэнэ” хэмээн Японы Засгийн газрын албан тушаалтан “Ройтерс”-т ярьжээ. АНУ-ын Сангийн яам өнгөрсөн баасан гаригт хагас жилийн валютын тайлангаа мэдээлсэн юм. Үүнд аль нэг мөнгөн тэмдэгтийг онцлон дурдаагүй нь цаашид юу болох талаар нээлттэй сонголтыг үлдээсэн бололтой.
Д.Трампын хувьд Хятадад хандах хандлагадаа ихээхэн анхаарч буй нь олон улсад ажиглагдаж буй. Харин Бээжин юанийг гадаад валютын зах зээлд үнэ цэнэтэй байр суурьт хүргэхээр чармайж байгаа. Тиймээс ч Д.Трамп Хятадыг Солонгосын хойг дахь хурцадмал байдлын хэлэлцээнд туслах түнш хэмээн харж буй.
“Миний бодлоор АНУ Хятадын валютыг голлохоор шийдсэн байх. Яагаад гэвэл Хойд Солонгосын асуудалд Хятадын хамтын ажиллагаа чухал гэж тэд харж байгаа” гэж Токио дахь Norinchukin Research Institute хүрээлэнгийн ахлах эдийн засагч Takeshi Minami хэлжээ. Хятад, Өмнөд Солонгос, Тайвань гэсэн энэ гурван улс валютын зах зээлийн ирээдүйг тодорхойлж мэдэх юм. Үүнийг ч шинжээчид үгүйсгэхгүй байна. Нэгэнт үүсээд байгаа худалдааны тэнцвэрт бус байдал нь Хятадыг ихээхэн сонор сэрэмжтэйгээр нөхцөл байдлыг ажиглахад хүргэж байгаа нь мэдээж. Саяхан тайлагнасан мэдээллээс үзвэл Хятад улс АНУ-тай хийсэн худалдааны дүнд нэг их өөрчлөлт ороогүй байлаа.
Хойд Солонгосын цорын ганц холбоотон улс нь Хятад гэдгээрээ одоо ихээхэн анхаарал татаж байгаа юм. Гэлээ ч Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын хариуд БНХАУ-аас арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосын нүүрсний импортод энэ оныг дуустал хориг тавьсан билээ. Ингэснээр Хойд Солонгосын орлогын томоохон хэсгийг бууруулсан нь ойлгомжтой. АНУ-ын худалдааны алдагдлын 367 тэрбум ам.доллар буюу 73 хувийг БНХАУ бүрдүүлдэг.
Ж.ЦОГЗОЛМАА
Уншиж байна |