ББСБ-уудын нийт орлого 2016 оны жилийн эцэст 2015 оны мөн үеэс 23.9 хувиар өсч, 193.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Орлогын 70.1 хувийг хүүгийн орлого, 28.1 хувийг хүүгийн бус орлого, үлдсэн 1.8 хувийг үндсэн бус үйл ажиллагааны орлого бүрдүүлжээ.
Эдийн засаг харьцангуй хүндрэлтэй байсан өнгөрсөн онд ББСБ-уудын 80.3 хувь нь 63.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Харин 15.6 хувь нь 4.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 4.1 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй байна.
Cалбарын хэмжээгээр нийтдээ 59.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2015 онтой харьцуулахад 12.7 тэрбум төгрөгөөр буюу 27.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Уншиж байна |