“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 20-21-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдана. Уг үзэсгэлэн, хурлын талаар “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн Ерөнхий захирал, "Технологи, хөрөнгө оруулалт Монголд - 2017" үзэсгэлэн хурлыг санаачлагч Ж.Мядагмаа, “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн гадаад худалдааны хэлтсийн захирал Н.Энхсайхан, Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
Уг үзэсгэлэн хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй компаниуд уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй мах сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд оролцох юм байна. Гадны компаниудын 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хүмүүс ирэх аж. Мөн Монголын уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт голлох салбарын томоохон компаниуд оролцохоор бүртгүүлээд байгаа гэнэ.
Нэг дор таван салбарыг хамарсан технологийн олон үзэсгэлэн өмнө нь манай улсад зохион байгуулагдаж байгаагүй юмн Тиймээс энэ удаагийн үзэсгэлэн, хурал нь барууны шилдэг технологиудыг танилцуулахаас гадна хөрөнгө оруулагчидтай холбогдож ажил хэргийн яриа, уулзалт зохион байгуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаагаараа онцлогтой юм.
Н.Нягт
Уншиж байна |