Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
“Эрдэнэс Тавантолгой” ямар компани вэ?
2017-04-13

Эдийн засагч Л.Наранбаатар, Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар өнгөрсөн хоёрдугаар сард Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Тэд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигч иргэн хувьцаагаа захиран зарцуулах, эрх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, мэдээлэл авах эрхийг хангаж өгөхийг хүссэн юм.

 

 

Санхүүгийн зохицуулах хороо ч хариу илгээж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, эргэлтэд оруулах замаар 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоход дэмжлэг үзүүлж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгнө гэдгээ албан бичгээр мэдэгджээ.

 

Харин тэр албан бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй, хаалттай алин болоход эргэлзэх өгүүлбэрүүд бий.

 

СЗХ-ын албан бичигт

 

 “...Эрдэнэс Тавантолгой ХК нь тус  хороо болон Монголын Хөрөнгийн биржид үнэт цаасаа буюу хувьцаагаа бүртгүүлээгүй тул нээлттэй хувьцаат компани гэж үзэх боломжгүй юм” гэжээ. Хувьцааг хөдөлгөж, мөнгө болгох эрх бүхий байгууллагуудад бүртгүүлээгүй учраас 1072 хувьцаа “амьгүй”, нэр төдий зүйл гэдэг нь эндээс тодорхой харагдана.

 

Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК хаалттай компани байх нь. Гэвч СЗХ-ын албан бичигт бас ийм өгүүлбэр бий.

 

“....Үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага буюу ҮЦТХТ ХХК-д үнэт цаасаа бүртгүүлээгүй, гэрээ байгуулаагүй тул Эрдэнэс Тавантолгой ХК-ийг хаалттай хувьцаат компани гэж үзэх үндэслэл мөн алга байна” гэсэн байна.

 

Тэгвэл  “Эрдэнэс Тавантолгой” ямар компани вэ? СЗХ-ын албан бичгээс харвал энэ компани нээлттэй биш бас хаалттай ч биш. Тиймдээ ч тус компанийн жижиг хувьцаа эзэмшигч гэх Монгол Улсын иргэд, хувьцааг худалдаж авсан 533 аж ахуйн нэгжийн эрх ашиг зөрчигдсөөр буй. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК 2013, 2014, 2015 онуудад тогтмол ашигтай ажилласан. Чалкогийн өрийг төлж барагдуулсанаа баяр бахдалтайгаар мэдэгдсэн. Гэвч тус компани үнэт цаасаа бүртгүүлээгүй, баталгаажуулаагүй учраас хувьцаа эзэмшигч гэж нэрлэсэн Монголын гурван сая хүн тэр ашгаас ямар ч хувь хүртсэнгүй.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин