Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Б.Жаргалсайхан: Татварыг ялгавартай нэмэгдүүлэх нь буруу шийдвэр
2017-04-12

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “БСБ сервис” компанийн захирал Б.Жаргалсайханыг урилаа.
 
-ОУВС-гаас татвараа нэмэх шаардлага тавьсан тухай Засгийн газраас мэдээлж байсан. Бизнес эрхлэгч хүний хувьд та үүнийг аль өнцгөөс нь харж байна?
 
-Татвар нэмнэ гэдэг шийдвэр гаргахынхаа өмнө төрийн зардлыг хэрхэн буулгах вэ гэдэг гарцыг эрэлхийлэх учиртай. Жишээлбэл, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 66 мянган төрийн албан хаагч нэмэгдсэн байна. Энэ хэрээр төрийн зардал өсч байгаа шүү дээ. Гэтэл төрийн ажил үйлчилгээ сайжирсан зүйл огт алга.
 
Манай компанийн хувьд жилд 12 тэрбум төгрөгийн татвар төлж байна. Түүнчлэн манай компани 300 ажилтантай. Хэрэв төрийн албан хаагч сардаа нэг сая төгрөг авдаг гэж тооцвол бидний төлж байгаа татвар 1000 хүний цалингийн санг бүрдүүлж байна. Тэгэхээр хувийн хэвшилд ажиллаж байгаа 300 хүн 1000 төрийн албан хаагчийн цалинг төлөх ачааг нуруундаа үүрч байгаа гэсэн үг. Баялаг бүтээж байгаа 300 хүний татвараар ямар ч үр ашиггүй төрийн данхар бүтцийг цалинжуулж байгаа нь харамсалтай. Олон жилийн туршид үр ашиггүй эдийн засгийн зарцуулалт хийсний горыг өдгөө амсч байна.
 
Бодит байдал хүнд байгаа үед төрийн зардлыг бууруулахын оронд баялаг бүтээгчид рүүгээ дайрч болохгүй шүү дээ. Тиймээс бизнесийнхэн нэгдэж өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэн, төрдөө сонордуулахыг зорьж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл бидний үгийг сонсч байгаагүй. Эрх биш энэ удаа сонсох байх гэж найдаж байна. Хэрэв шийдвэр гаргагчид бидний санал, санаачлагыг хүлээж авахгүй бол татвараа тө­лөхгүй байдлаар шийдэмгий арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа юм. Гэвч бидний энэ саналыг сонсох эсэхийг нь мэдэхгүй байна.
 
-Манай улсын хувьд татвар ногдуулалт бага төвшинд байдаг. Гэхдээ татварын шатлалаар тодорхой хэмжээгээр өсдөг зарчим бас бий. Олон жил бизнес эрхэлж байгаагийн хувьд та үүнийг юу гэж боддог вэ?
 
-Ер нь манайхан 10 хувийн татвар авч байгаа мэтээр ярьдаг. Гэхдээ гурван тэрбумаас бага орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгж энэ төрлийн татварыг төлж байгаа шүү дээ. Гурван тэрбум төгрөгөөс давсан орлоготой аж ахуйн нэгжүүд 25 хувийн татвар төлдөг. Энэ нь байж боломгүй өндөр хэмжээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөгжилтэй улс орнууд татвараа бууруулж байхад манай улс эсрэгээр нь нэмэх чиг хандлага баримталж болохгүй. Англи улс 20 хувийн татвартай бөгөөд нэг шатлалын татвар авч байгаа. Түүнчлэн дөнгөж хөгжиж байгаа Истони, Болгар, Балбын гурван улс аж ахуйн нэгжээс 10 хувийн татвар авдаг. Бас нэг зүйл бий. Манай улс НӨАТ-ыг 10 хувиар тооцдог нь өндөр төвшинд ордог юм шүү дээ. Жишээлбэл, Сингапур одоогоор долоон хувийн НӨАТ авдаг. Малайз, Япон бол бүр таван хувийн татвар авдаг. Гэтэл НӨАТ-ын хэмжээг бага гээд байгааг нь ойлгохгүй байна. Хамгийн бага татвар авдаг тухай ярьж байгаа хүмүүс өөрсдийгөө сурталчилж, магтан дуулсан хэлбэр гэж боддог. Түүнээс нарийн тооцож харвал манай улсын татварын хэмжээ өндөр. Ялангуяа хөгжиж байгаа улсын хувьд тийм ч таатай нөхцөл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
-Сүүлийн үеийн статистикаас харахад жижиглэн худалдааны эргэлт буурсан дүн гарсан байна. Танай компанийн хувьд байдал ямар байгаа вэ?
 
-Аргагүй шүү дээ, иргэдийн орлого буурч байгаагаас үүдэн худалдан авалт эрс саарч байна. Жижиглэн худалдаа эрхлэгчид нийт массаас хамаа­ралтайгаар борлуу­лалтын орлого бүр­дүүл­дэг. Гэтэл ажил эрх­лэлт буурч, өрхийн орлого огцом буурснаас бараа бүтээгдэхүүний жижиг­лэнгийн борлуулалт буурч байгаа. Эдийн засаг хямарч байгааг хүн бүр ярьж байна. Гэхдээ энэ хямрал нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалаагүй гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй. Үнэндээ манай засгийн бодлого буруу байснаас, буруу менежментээр удирдсанаас үүдэлтэй. Түүнчлэн авлига хэрээс хэтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
 
-НӨАТ-ын татвар өндөр гэж байна. Мөн ялгаатай олгодгоос аж ахуйн нэгжүүд хохирч байгааг хүмүүс ярьдаг. Зарим нь ижил төвшинд ялгаваргүйгээр авдаг болох хэрэгтэй гэдэг. Таны хувьд?
 
-Миний хувьд бүх аж ахуйн нэгж НӨАТ-ыг төлдөг байх хэрэгтэй гэдэг байр сууриас ханддаг. Саяхан энэ төрлийн татварыг авах босго тогтоосон. Энэ нь туйлын буруу. Өөрөөр хэлбэл, 10-50 сая төгрөгийн орлого олдог хэсэг нь чөлөөлөгдөх болсон. Түүнээс гадна 70-80 сая төгрөгийн орлоготой нь орлогоо бууруулах байдлаар татвараас бултах боломж бүрдэнэ. Ингэснээр ялгаварал үүсч байгаа нь далд эдийн засгийг дэмжиж байгаа нэг хэлбэр. Мэдээж аль болох бага татвар төлөх нь аж ахуйн нэгжид дарамт бага байна шүү дээ. Тэгэхээр бүгд тэгш байдлаар татвар төлдөг байх ёстой. Гадаад улс орны хувьд нэг ижил төвшинтэй татварын систем рүү орж байгаа. Гэтэл манайх татварыг ялгаатай болгохыг дэм­жиж байгаа нь туйлын буруу шийдвэр. Хэрэв 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн албан ёсоор бүртгэгдэхгүй болно. Олон жилийн туршид бүх зүйлийг ил тод, шударга болгохын төлөө ажилласан цаг хугацаа салхинд хийсэх нь. Ер нь аливаа зүйлийг ул суурьтай, судалгаа, шинжилгээг үндэслэж шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хатуу ойлгох ёстой. Үнэн хэрэгтээ хувь хүн 1.5 сая төгрөгийн орлоготой байгаа нь өндөр дүн биш. Ажил эрхэлж байгаа хүмүүсийн хувьд илүү цаг, шагнал урамшил авснаар 1.5 сая гэдэг босгыг давчихдаг. Түүнчлэн зах дээр худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн өдрийн орлого ч үүнээс өндөр байгаа юм. Гэсэн хэдий ч тэд татвар төлдөггүй гэдгийг хүмүүс мэддэг. Тэгэхээр албан ёсны бүртгэлтэй, цалин авч байгаа хүмүүс үнэнчээр бүртгэлд хамрагдсаныхаа төлөөсөнд өндөр татвар төлнө гэдэг байж боломжгүй зүйл.
 
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмнэ гэдэг нь үндэслэлгүй шийдвэр гэдгийг бизнесийнхэн шүүмжлээд байгаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Татварын бааз суурь нэмэгдсэн нь статистик тоо баримтаар нотлогдоно. Мөн Сангийн дэд сайд татварын орлого 200 тэр­бум төгрөгөөр нэмэгдсэн тухай мэдээлж байна. Гэ­тэл татвар орлогын бие­лэлт давсан байтал да­хиж нэмэгдүүлнэ гэ­дэг буруу шийдвэр. Түүний оронд төсвийн алдагдлыг өсгөж байгаа шалтгааныг тодруулж дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Төсвийн орлого давж биелсээр бай­­тал зарлага өндөр бай­­гаагийн шалтгааныг то­дор­­хойлж тэмцэх ёстой. Түүнээс өссөн орлогыг дахиж нэмнэ гэх шалтгаанаар татварыг нэмэгдүүлэх нь байдлыг улам дордуулна. Би дээр дурдсан шүү дээ. Хэрэв татвар нэмэгдвэл далд эдийн засаг дэмжигдэнэ. Үнэн хэрэгтээ цаасан дээр бичигдэх бодит орлого эрс буурснаар татварын орлого саарахад хүргэнэ гэдгийг хатуу ойлгомоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1.5 сая төгрөгийн цалинтай ажилтан татвараас бултахын тулд бодит цалингаа бууруулж бичүүлнэ. Ингэснээр татварт төвлөрөх мөнгө эрс буурна шүү дээ.
 
Мөн энэ удаад нэмэг­дүү­лэхээр болж байгаа тат­варуудаас хамгийн ноцтой нь хүн амын орлогын шат­лалтай татвар болон нийгмийн даатгалын татвар. Ажил эрхэлж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдий ч хэрэглэж чадахгүй байгаа нь гашуун үнэн. Тухайлбал, эмнэлэгт үзүү­лэхээр очиход төлбөр төлнө. Даатгалаа тэр бүр ашиглаж чадахгүй байгаа биз дээ. Өндөр насны тэт­гэ­вэрт гарсны дараа бага хэмжээг нь хүртдэг. Гэтэл энэ татварыг нэмснээр хүн бүрийг хамарч байгаа юм. Ялангуяа 1.5 саяас дээш төгрөгийг өн­дөр боловсролтой, мэр­гэ­жилдээ гаршсан сайн боловсон хүчний авдаг ца­лин. Тэгтэл эдгээр хү­мүүсийг хохироож байгаа юм шиг шийдвэр гаргаж болохгүй.
 
-Бизнесийнхэн нэгдэж эсэргүүцлээ илэрхийлэх тухай ярьж байна. Магадгүй гарах сөрөг үр дагаварыг, хариуцлагыг хэн хүлээх вэ?
 
-Мэдээж торгууль шийт­­гэвэр, данс хаах зэр­гээр татварын байгууллага арга хэмжээ авах л байх. Гэхдээ бид хэдий болтол хүлцэнгүй байдлаар тэвчих вэ. Өнөөдрийг хүртэл бид төр засгийнхныг өөг­­­шүүлж, эмээсээр бай­гаад хэтэрхий дураар нь тавьсан байдаг. Аливаа зүйлд хэмжээ хязгаар байдаг. Биз­не­сийнхэн одоо л дуу­гарч, өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар тэмцэх ёстой. Магадгүй энэ то­хиол­долд бизнесийнхэн хохирох байх. Гэвч олон удаа нөхцөл байдал ямар байгаа талаар хэлж байсан ч төрийнхөн хэзээ ч сонсч байсангүй. Тиймээс эц­сийнхээ аргыг хэрэглэж байна. Мэдээж ганц нэ­гээрээ тэмцэх нь аж ахуйн нэгжид хохиролтой. Тэгэхээр бүгд нэгдэж тэмцэх нь ирээдүйд зөв зам руу явах гарцыг нээж байгаа юм. Үүний тулд өөрийнхөө эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашгийн төлөө нэгдэх нь зүйтэй.
 
 
Д.ОЮУНЧИМЭГ
 
Эх сурвалж: www.polit.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Avchirsan baraaniihaa selbegiig avcbirchaad tom2 yariasai.
2017-04-12